ҮЗЭЭД ҮЗ: Хөл хорионы үеэр үзэх ГОЁ кинонууд


Цар тахлын үед бид бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа унагахгүй байх нь чухал. Тэгвэл гоё кино үзэж дархлаагаа дэмжинэ гэвэл ямар вэ? 

“Үзээд үз” цуврал нийтлэлийнхээ тусгай дугаарт хөл хорионы уйтгартай өдрүүдийг тань сонирхолтой болгох арван киног танилцуулж байна. Эдгээр кинонууд бүгд энэ онд нээлтээ хийсэн гэдгээрээ онцлог юм. 

1. “TO ALL THE BOYS: ALWAYS AND FOREVER”

IMDb үнэлгээ: 6.3

Нийт ангийн тоо: 3

Бүх анги нь гарч дууссан эсэх: Тийм

Тайлбар: Сэтгэл догдлуулам хайрын түүхийг өгүүлсэн кино үзмээр байна уу? Тэгвэл “To All The Boys” цуврал киноны гурван ангийг заавал үзээрэй. Тэр дундаа уншигч танд төгсгөлийн ангийг нь санал болгож байна. Хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ хэрхэн мэдэх вэ? Үүнийг хэмжих зүйл байдаг болов уу?

Цувралын тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

2. “SPACE SWEEPERS”

IMDb үнэлгээ: 6.6

Үргэлжлэх хугацаа: 136 минут

Тайлбар: Өмнөд Солонгосын “Star Wars” хэмээн нэрлэгдсэн энэхүү бүтээл нь 21.2 сая ам.долларын төсвөөр бүтжээ. 2092 онд манай дэлхий ямар байдалтай байх тухай та бодож байв уу? Хүмүүс юу хийж, хэрхэн аж төрж байх бол? Асуултын хариуг та БНСУ-ын хамгийн анхны сансар, гараг эрхэстэй холбоотой шинжлэх ухааны уран зөгнөлт киноноос хүлээн авч үзээрэй.

Киноны тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

3. “LOVE ALARM” ХОЁРДУГААР БҮЛЭГ

IMDb үнэлгээ: 7.2

Нийт ангийн тоо: 6

Бүх анги нь гарч дууссан эсэх: Тийм

Тайлбар: Тус цувралын нэгдүгээр бүлэгт өсвөр насныхны гэнэн, томоогүй дурлал гардаг. Тэгвэл хоёрдугаар бүлэгт уг явдлаас дөрвөн жилийн дараах үйл явдал өрнөх бөгөөд идэр залуусын хайрын тухай өгүүлнэ.

Цувралын тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

4. “THE FALCON AND THE WINTER SOLDIER”

IMDb үнэлгээ: 7.9

Нийт ангийн тоо: 6

Бүх анги нь гарч дууссан эсэх: Үгүй

Тайлбар: “Avengers: Endgame” (2019) киноны төгсгөлд Ахмад Америк өөрийн бамбайгаа Falcon-д өгдгийг санаж байна уу? Тэгвэл тэрхүү үйл явдлаас зургаан сарын дараа Falcon, Winter Soldier нар дэлхийн энх тайвны төлөө хамтардаг. Та энэхүү киноноос дараагийн Ахмад Америкийн адал явдлыг хүлээн авах болно. Цувралын нийт зургаан ангиас одоогийн байдлаар гурван анги нь л үзэгчдэд хүрсэн байгаа тул амжиж үзээрэй. 

Цувралын тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

5. “PENTHOUSE” ХОЁРДУГААР БҮЛЭГ

IMDb үнэлгээ: 8.1

Нийт ангийн тоо: 13

Бүх анги нь гарч дууссан эсэх: Тийм

Тайлбар: Өмнөд Солонгосын кабелийн телевизүүдийн дунд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн “Penthouse” цувралыг санал болгож байна. Таамаглашгүй үйл явдлаар дүүрэн уг цувралын гуравдугаар бүлэг ирэх зургаадугаар сард үзэгчдэд хүрэх юм. Түүнээс урьтаж уншигч та эхний хоёр бүлгийг нь амжиж үзээрэй.

Цувралын тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

6. “WANDAVISION”

IMDb үнэлгээ: 8.1

Нийт ангийн тоо: 9

Бүх анги нь гарч дууссан эсэх: Тийм

Тайлбар: Хэрвээ та “Marvel”-ын кино ертөнцийн бүтээлүүдийг үзэх дуртай бол энэхүү цувралыг заавал үзээрэй. Тус бүтээлд “Avengers: Endgame” (2019) киноны үйл явдлаас 21 хоногийн дараах Vision, Wanda нарын аз жаргалтай амьдралын тухай өгүүлэх юм. Ингэхэд Vision яаж амьд байгаа юм бол?

Цувралын тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

7. “ZACK SNYDER’S JUSTICE LEAGUE”

IMDb үнэлгээ: 8.2

Үргэлжлэх хугацаа: 242 минут

Тайлбар: 2017 онд үзэгчдэд хүрсэн “Justice League” киноны анхны хувилбарын найруулагч Zack Snyder ажилласан гэдгээрээ онцлогтой. Дөрвөн цагийн турш үргэлжлэх “Шударга Ёсны Нэгдэл”-ийг та заавал үзээрэй.

Киноны тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

8. “VINCENZO”

IMDb үнэлгээ: 8.3

Нийт ангийн тоо: 20

Бүх анги нь гарч дууссан эсэх: Үгүй

Тайлбар: Өмнөд Солонгосын өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг Song Joong Ki энэхүү бүтээлд гол дүр бүтээжээ. Түүнийг Итали хэл сурахад хүргэсэн тус олон ангит кино нь нийгмийн хар бараан асуудлыг хошин хэлбэрээр үзүүлдэг “Black comedy” төрлөөр хийгдсэн аж. Одоогоор цувралын нийт 20 ангиас 14 анги нь үзэгчдэд хүрсэн байгаа тул дуусахаас нь өмнө амжиж үзээрэй. 

Цувралын тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

9. “NAVILLERA” 

IMDb үнэлгээ: 8.8

Нийт ангийн тоо: 12

Бүх анги нь гарч дууссан эсэх: Үгүй

Тайлбар: Бидний мөрөөдөл хязгааргүй ч бүгдийг нь биелүүлэх тийм ч амар биш шүү дээ. Та өвөө эмээ, аав ээжээсээ бага насных нь мөрөөдлийг асуугаад үзээрэй. Амьдралын төлөө тэмцэж байхдаа тэд жинхэнэ мөрөөдлөө гээчихсэн байж ч магадгүй. Тэгвэл энэхүү цуврал гээгдсэн мөрөөдлийг тань сануулж, зорилгынхоо төлөө урагшлах урам зоригийг өгөх болно. Одоогоор цувралын нийт 12 ангиас 6 анги нь үзэгчдэд хүрсэн байгаа тул дуусахаас нь өмнө амжиж үзээрэй. 

Цувралын тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

10. “MOUSE” 

IMDb үнэлгээ: 8.8

Нийт ангийн тоо: 20

Бүх анги нь гарч дууссан эсэх: Үгүй

Тайлбар: Жүжигчин Lee Seung Gi-гийн цоо шинэ төрхийг харуулсан бүтээл бөгөөд гэмт хэрэг, нууцлаг төрлийн кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх цуврал шүү. Сонирхолтой баримтаас дурдахад энэхүү киног бодит явдлаас сэдэвлэсэн аж. Одоогоор цувралын нийт 20 ангиас 11 анги нь үзэгчдэд хүрсэн байгаа тул дуусахаас нь өмнө амжиж үзээрэй. 

Цувралын тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

#Кино урлаг #Үзээд үз #Тусгай дугаар