Баавгайнууд хүүхдийн тоглоомын талбайд тоглосон нь


Миау | YOLO.MN
2020-07-07

Маш цөөн амьтад л хүмүүс бидэнд шиг өвс ногоо ихтэй задгай талбайд айх айдасгүй, баяр хөөртэйгөөр тоглон цэнгэж чаддагийн нэг нь баавгай билээ. Тэгвэл АНУ-ын Хойд Каролина мужийн Ашвилл хотод амьдран суудаг нэгэн айлын тоглоомын талбайд ээж баавгай таван бамбарууштайгаа тоглож байсан хөгжилтэй явдал болжээ. 

АНУ-ын Хойд Каролина мужийн ихэнх хэсэгт Америкийн хар баавгай тархан суурьшсан байдаг. Ойролцоогоор 90'000 гаруй оршин суугчидтай Ашвилл хотод л гэхэд энэ төрөл зүйлийн 100-200 гаруй баавгай амьдардаг гэсэн тоо бий. Тиймээс энэ хотын ард иргэдийн хувьд баавгай нар гэрт нь орж ирээд хоол унднаас нь идээд сууж байсан ч нэг их гайхдаггүй гэнэ. 

Тэд хүүхдийн тоглоомын талбайд тоглоно.

Дүүжин орон дээр ч тоглоно.

Усан санд чинь ч хөгжилдөнө.

Эх сурвалж: Bored Panda

#Амьтад #Баавгай #Бамбарууш