YOLO Тойм: Энэ долоо хоногт юу болж өнгөрөв?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-05-13

Өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад энэ долоо хоногт нийтлэгдсэн мэдээ, нийтлэлийг тоймлон уншигчиддаа хүргэж байна.

ЯРИЛЦЛАГА

А.Галбаяр: Залуус мэргэжлээс илүүтэй ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨЖ, шаардлагатай ЧАДВАР ЭЗЭМШИХИЙГ ЧУХАЛЧИЛДАГ болсон

Гадаадын томоохон улсуудад сурч боловсорч, аж төрж байгаа монгол хүүхэд залуус цөөнгүй бий. Тэдний нэг АНУ-ын Чикаго хотод “Triton College”-ийн оюутан А.Галбаярыг энэ удаагийн ярилцлагын зочноороо урилаа. Тэрээр “Mongol Student Podcast”-ыг санаачилж, өөрөө хөтлөн явуулдаг билээ.
YOLO: Та өмнө нь яриандаа МУИС-д сурч байсан ч хугацаа алдаад байгаа мэт санагдаад больсон гэсэн. Яг яагаад тийм мэдрэмж төрсөн бэ? - Миний хийж байгаа энэ podcast Mонголдоо битгий сур, гадаад яв гэсэн санаатай мэт харагдаж магадгүй. Гэвч бидний харуулахыг хүссэн зүйл энэ биш. Харин Монгол гэлтгүй ер нь хэн бүхэнд дэлхийн хүссэн газраа суралцаж эсвэл амьдрах боломж байгаа гэж итгэдэг. Миний хувьд их сургуульд ороод нэг улирал ч суралгүй гарсан шалтгаан нь хоёр зүйлд анхаарал хандуулж цаг алдалгүй, шийдвэртээ үнэнчээр төвлөрье гэж л шийдсэн хэрэг. Гэвч Монголд, эсвэл бүр хэний ч төсөөлөөгүй газар суралцах давуу тал олж хараад зорьж байгаа оюутнууд олон. Би Монголын сургалтыг голж шилсэндээ сургуулиа орхисон биш, хүн бүр өөр өөрийн зорилго хүсэлдээ нийцсэн боломжийг олж хараад зоригтой шийдвэр гаргаасай л гэж найддаг.


Ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.


ЧУХАЛ МЭДЭЭЛЛҮҮД

ЭЕШ-д очихдоо ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь шалгалт өгөх анги танхим, суудлын хуваариа 2018 оны 05-р сарын 15-наас хойш “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.

1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.


"The power of Public speaking" ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН болно

"Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд англи хэл сурах авьяас сонирхолтой сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх зорилготой англи хэл дээрх илтгэлийн тэмцээн 5-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдах гэж байгаа ажээ. Англиар сайн бичиж, дүрмээ сайн мэддэг ч гэсэн ярих чадвар муутай хүүхдүүд олон байдаг. Тэдгээр хүүхдүүдэд ярианы чадвараа дээшлүүлэх, өөртөө итгэх итгэлтэй болоход нь ч мөн энэхүү тэмцээн туслах аж.

Тэмцээний удирдамжийг ЭНД дарж уншаарай. 


Зуны амралт хэзээ эхлэх вэ?

Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУС-ын сайдын тушаал гарсан.

Уг тушаалд,
•    Нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт 1, 2 дугаар ангиуд зургаадугаар сарын 1-нээс, 
•    3-5 дугаар ангиуд зургаадугаар сарын 8-наас,
•    6-12 дугаар ангиуд зургаадугаар сарын 15-наас эхэлнэ гэжээ.


Цусны донор гэж хэн бэ?

Цусны донор. Энэ хүн ямар ач буянтай хүн гэдгийг та мэдэх үү. Тэдний бэлэглэсэн цус хэнд, ямар үнэ цэнтэй вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй...
Тоо баримт дурдвал 2016 онд улсын хэмжээнд нийт 70 мянга орчим хүнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэжээ. Үүний дийлэнх нь хагалгаа, эрчимт эмчилгээ, төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хүүхдийн өвчлөлийн тохиолдлууд байжээ.

Жил ирэх тусам цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Тиймээс ч энэ хэрэгцээг хангахын тулд сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх шаардлагатай байгаа юм.

Цусны доноруудын ачаар эрүүл мэнд, амь насаа авруулсан иргэд ийн ярьж байна. Хэрвээ энэ олон хүнд шаардлагатай цус цусан бүтээгдэхүүн байгаагүй бол тэдний амь нас төдийгүй үр хүүхэд, гэр бүлийнх нь хувьд ямар гарз тохиохыг тааварлашгүй.
Цус сэлбүүлсэн хүмүүс өөрт нь хэн гэдэг хүн цусаа бэлэглэснийг мэдэх боломжгүй байдаг. Тиймээс талархсан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн тэдний үгийг бид дайж байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


“Mongol Student” подкастын шинэ дугаарыг хүлээн аваарай

Тэтгэлэг авалгүй, англи хэлийг заавал төгс эзэмшилгүй, өөр хэн нэгнээс санхүүгийн хараат бус байдлаар АНУ-д суралцаад, бүр "University of British Columbia"-д элсэн орж болно гэвэл та итгэх үү? 

Ямар ч зуучлагч байгууллага, SAT ийн төгс оноо гэх мэт санаа зовох зүйлсгүйгээр “Community College”-д элсэн орж суралцаад, цааш хаа хүрэх нь зөвхөн таны гарт байна. Энэ удаагийн дугаарт тус подкастын хөтлөгч А.Галбаяр болон зочин Э.Ариун-Эрдэнэ нар “Community College”-д суралцахын давуу болон сул тал, элсэн суралцахад юун дээр анхаарвал зохистой, суралцах явцад ямар саад бэрхшээл тулгардаг, юунд анхаарснаар цаашид хүссэн сургуульдаа элсэн орох вэ зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа.

Подкастыг ЭНД дарж сонсоорой.


ЗӨВЛӨГӨӨ

Охид, бүсгүйчүүд өглөө эрт хичээл, ажилдаа явах гээд яарч байхдаа нүүрний хөнгөн будалтандаа жижиг алдаа гаргах үе бишгүй л байдаг шүү дээ. Яарсан хүнд бол энэ нь жижиг биш том асуудал болдог. Тэгвэл энэ бүх асуудлаас гарах хэдэн арга буюу бяцхан залийг ЭНД дарж УНШААРАЙ. 


CV-г ЭМХ ЦЭГЦТЭЙ, ОЙЛГОМЖТОЙ бичихэд чинь туслах 10 ВЭБСАЙТ

Гадаадын их дээд сургуульд элсэн ороход, ажилд ороход гээд ер нь хаана ч хэрэг болдог зүйл бол өөрийн товч танилцуулга буюу CV, Resume юм. CV, Resume-г бичих олон төрлийн арга байдаг боловч өөрийгөө зөв илэрхийлж товч тодорхойгоор өөрийн талаарх мэдээллүүдээ хүргэнэ гэдэг цаг шаардсан ажил байдаг. Тиймээс та бүхэнд хэрэг болох үүднээс CV, Resume бичих ажлыг хөнгөвчилсөн үйлчилгээ явуулдаг томоохон 10 вэб хуудаснуудтай ЭНД дарж танилцаарай. 


СОНИН ХАЧИН

Эцэг эх нь донор болгохоор зөвшөөрсний дараа хүү нь ухаан оржээ

Эцэг эх нь ухаангүй байсан 13 настай хүүгээ эрхтний донор болохыг зөвшөөрч, шаардлагатай бичиг баримтанд гарын үсэг зурсны дараахан хүү нь ухаан орсон гайхалтай явдал Америкийн Алабама мужид тохиолджээ. 

Өнгөрсөн гуравдугаар сард 13 настай Трентон МакКинлигийн сууж явсан ачааны чиргүүл эргэж түүний толгой дээр унасан харамсалтай хэрэг гарсан байна. Түүний гавлын яс долоон газраа хугарч, бяцарсан байжээ. 
Трентоны ээж Женнифер Рэйндлийн хэлж байгаагаар Трентон гавлын ясны хэд хэдэн хагалгаанд орсон ба түүний бөөрний үйл ажиллагаа доголдож, зүрх нь зогссон гэнэ. Трентон клиник үхэлд орж, түүний амьсгал зүрх судасны үйл ажиллагаа нь 15 минут зогссон байна. 

Эмч нар түүнийг дахиж сэргэхгүй, сэргэсэн ч хэзээ ч урьдынх шигээ эрүүл саруул ухаантай болохгүй болохыг эцэг эхэд нь мэдэгдсэн ба  донорын эрхтэн шаардлагатай таван хүүхдэд Трентоны эрхтнүүдийг өгөх боломжтой болохыг хэлжээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай. 


Найман жилийн турш өдөр бүр “SELFIE” хийсэн охины сонирхолтой өөрчлөлт

Хүний царай төрх өдөр бүр бага багаар өөрчлөгдөж байдаг ч бид түүнийгээ тийм ч сайн анзаардаггүй. Харин Эдинтон (Eadington) хэмээх загварын чиглэлээр сурдаг бүсгүй 14 настай байхдаа нэгэн сонирхолтой санаа хэрэгжүүлэхээр шийджээ. Тэрээр өдөр бүр өөрийнхөө зургийг даран хэдэн жилийн дараа өөрийгөө хэрхэн  өөрчлөгдөж байгааг мэдэхээр шийдсэн аж. Түүний энэхүү санаа нь маш амжилттай хэрэгжсэн ба тэрээр саяхан өөрийнхөө 8 жилийн өөрчлөлт буюу 14-22 нас хүртэлх зургуудаа бичлэг хэлбэрээр ютүбд байршуулжээ.


Нэг сарын турш ХАРААН ЗҮХҮҮЛСЭН болон САЙХАН ҮГС сонссон ЦЭЦЭГСИЙН ЯЛГАА

Гадуурхалтын Эсрэг Дэлхийн Өдөр жил бүрийн тавдугаар сарын 4-нд болдог. 

Энэ өдрийг тохиолдуулж IKEA брэндээс олон нийтийг хамарсан нэгэн сонирхолтой зүйлийг сэдэж хийжээ. IKEA-ийн оффист байсан нэг төрлийн хоёр ургамалд шошго наан сургуулийн гадна аваачин тавьжээ. Нэг цэцгийн шошгон дээр “Энэ цэцэгт муухай үгс хэл” гэсэн бол харин нөгөө цэцгийн шошгон дээр “Түүнийг магтан урашуулах үгс хэл” гэжээ. Хажуугаар нь зөрөн өнгөрөх хүмүүс тэднийг 30 хоногийн турш магтах нь магтаж, зарим нь муухай үгс хэлэн зүхэцгээжээ. Харин хэн бүхний нүдэнд илхэн харагдах үр дүн нь олны сэтгэлийг хөдөлгөн нэгийг бодогдуулжээ. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай. 


УРАН ЗӨГНӨЛТ кино бүтэхийн өмнө ЗУРАГ АВАЛТ хэрхэн хийгддэг вэ?

Бид бүгдийн үзэх дуртай киног бүтээхийн тулд мэдээж цөөнгүй уран бүтээлчид хөлс, хүчээ шингээдэг. Кинонууд бүтэх явцдаа компьютер график, тусгай эффектгүйгээр хэрхэн зураг авалт болдог вэ гэдгийг ЭНД дарж фото мэдээллээс үзээрэй.


Рэппэр Жей Пак Америкийн хөгжмийн зах зээлд хүч сорино

Өмнөд Солонгосын рэппэр Жей Пак өнгөрсөн оны долдугаар сард Жей-Зи (Jay Z)-гийн үүсгэн байгуулсан “Roc Nation” энтэртайнменттай гэрээ байгуулсан юм. Roc Nation нь дуучин Рианна, Мариа Кери, Шакира гэх мэт алдартай оддын үйл ажиллагааг хариуцдаг аж.

Ийнхүү Жей Пак Америкийн зах зээлд уран бүтээл туурвих нь  тодорхой болсон ба сонсогч фэнүүддээ шинэ дуу мэндлэх гэж буй талаар баяртай мэдээ дуулгалаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

#YOLOWeekly