ФОТО: Яарсан үедээ хэрэглэх нүүр будалтын бяцхан заль


Т.Мөнхжин | YOLO.MN
2018-05-11

Охид, бүсгүйчүүд өглөө эрт хичээл, ажилдаа явах гээд яарч байхдаа нүүрний хөнгөн будалтандаа жижиг алдаа гаргах үе бишгүй л байдаг шүү дээ. Яарсан хүнд бол энэ нь жижиг биш том асуудал болдог. Тэгвэл энэ бүх асуудлаас гарах хэдэн арга буюу бяцхан залийг чамд зааж өгье. wink

1. Нүүр будалтын хамгийн чухал хэсэг бол нүд. Тиймдээ ч охид маань нүднийхээ контурыг зурахдаа амьсгаагаа түгждэг нь ойлгомжтой биз. Ганцхан зураас л илүү зурахад нүднийхээ будгийг бүхэлд нь арилгах шаардлагатай болдог шүү дээ. Тэгвэл Ердөө л тодруулагч дотроо будаг арилгагчаа шингээхэд л яг л үзэг мэт ганц цэгийг ч үлдээлгүй төгс арилгах болно.


2. Ядаргаанд орох эсвэл утсаа их “маажсанаас” болоод нүдний доогуур харлаж хөхөрдөг шүү дээ. Тэгвэл энэ үед ердөө уруулын будаг өдөр тутмын крем хоёр л хэрэгтэй.


3. Зарим уруулын будаг хэтэрхий гялалзахаас гадна дээд доод уруул аманд зууралдаад байдаг сул талтай. Үүнээс болж аманд нялуун амт амтагдахаас гадна уруулын будаг маш хурдан арилчихдаг. Уруулын будагны өөрийх нь төгс өнгийг хадгалж үлдэн удаан тогтоох арга бол уруулаа будсаныхаа дараа дээр нь пудр хөнгөхөн түрхэхэд л хангалттай.


4. Ямар ч үед бөөрөнхий бомбогор уруул шилдэг нь биш гэж үү. Тэгвэл тийм уруултай болох арга нь тун энгийн. Энэ нь нарийнхан амсартай стакан байхад л болох зүйл. Харин хэт хүчтэй сорох юм бол уруулыг чинь тойрох улаан ором мөд арилгүй юун бомбогор уруул манатай юм болно шүү.


5. Үс боох үед гарч ирдэг хугарсан эсвэл ургаж байгаа богино үснүүд одоо болтол асуудал үүсгээд байна уу? Шүдний сойзон дээр үсний шүршигчээсээ бага зэрэг цацаад үсээ самнахад ул мөргүй алга болох болно. 


6. Хайртай крем чинь дуусах тэр үед шавхаад шавхаад гардаггүй үе тохиолдох нь олон байдаг. Соруулны доод хэсгээс нь бага зэрэг хайчилахад л кремээ дуустал нь шавхаж чадна.


7. Сормуусны будаг тань бөөгнөрөөд нэг л эв хавгүй болоод байна уу? Тэгвэл вазелин байхад л энэ асуудлыг мартаж болно. 


8. Сэвхэнд дуртай хэр их охин байна вэ? Үсний сам, саагүй бор тен байхад л хангалттай.


9. Хоёр халбага сода+ шүдний оо = Мөрөөдлийн цагаан шүд 

#Make up #Advice