"The power of Public speaking" ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН болно


Э.Цовоо | YOLO.MN
2018-05-10

"Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд англи хэл сурах авьяас сонирхолтой сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх зорилготой англи хэл дээрх илтгэлийн тэмцээн 5-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдах гэж байгаа ажээ. Англиар сайн бичиж, дүрмээ сайн мэддэг ч гэсэн ярих чадвар муутай хүүхдүүд олон байдаг. Тэдгээр хүүхдүүдэд ярианы чадвараа дээшлүүлэх, өөртөө итгэх итгэлтэй болоход нь ч мөн энэхүү тэмцээн туслах аж.

1. Зорилго: Илтгэх ур чадвараар дамжуулан олны өмнө итгэлтэйгээр өөрийн үзэл бодлоо танилцуулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, илтгэл хэлэлцүүлэх чадварыг ахиулах, cурагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ирээдүйн Монгол улсын манлайлагчдийг бэлтгэх мөн хүүхэд залуучуудын дуу хоолойгоор дамжуулан итгэл найдварын гал голомтын асаахад  энэхүү үйл ажиллагааны эрхэм зорилго орших аж                                                                               

2. Хамрах_хүрээ: Төрийн болон  Хувийн өмчит сургуулийн бүх сурагчид  хамрагдах боломжтой.  
3. Тэмцээнд орох ангилал :

Дунд анги буюу 6-9-р анги  
Ахлах анги буюу 10-12-р анги

4. Тэмцээний_бүртгэл: 2018 оны 04-р сарын 30-наас 05-р сарын 12-ны өдрийн хооронд өөрт ойрхон сургуулиуд дээр мөн цахим хэлбэрээр бөгөөд "Google form" ашиглан бүртгүүлэх боломжтой 

Бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

5. Зохион байгуулагдах хугацаа, газар: Илтгэх ур чадварын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05-р сарын 13-ны өдрийн 09:00 цагаас МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ Хурлын заланд болно.

6. Тэмцээний зохион байгуулалт     
Илтгэгч бүр эхний шатанд удирдамжид өгсөн сэдвийн дагуу 3-4 минутад өөрийн илтгэлээ хэлэлцүүлэх болно.
Хоёрдугаар шатанд нийт 12 илтгэгч шалгарч, шүүгчдийн өгсөн сэдвийн дагуу илтгэл 3 минутанд хэлэлцүүлэх болно. 

7. Шагналын сан:

Тэргүүн байр /1/ -Өргөмжлөл, Алтан медаль, үнэ бүхий зүйлс, мөнгөн шагнал
Дэд байр /1/ -Өргөмжлөл, Мөнгөн медаль, үнэ бүхий зүйлс, мөнгөн шагнал
Гутгаар байр /1/ -Өргөмжлөл, Хүрэл медаль, үнэ бүхий зүйлс, мөнгөн шагнал
Тусгай байр /1/ - Өргөмжлөл. үнэ бүхий зүйлс

Илүү их мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

#The power of Public speaking #Paper #Competition