"Lilgun" баг "Army Geniuses"-ийг хожсоноор ирэх улиралд дээд зиндаа руу дэвшихээр боллоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-07-07

Dota 2-ын хамгийн том лиг "Dota Pro Circuit"-ын Зүүн өмнөд Азийн бүсийн хоёрдугаар зиндаанд тоглож буй Монголын "Lilgun" баг улирлын зургаа дахь тоглолтоо Индонезын "Army Geniuses" багтай хийлээ.

Өрсөлдөгчөө гурван тоглолтод 2-1 харьцаагаар хожсон Lilgun баг ийнхүү дараагийн улиралд дээд зиндаа руу дэвшиж алдарт "Fnatic", "Nigma Galaxy", "T1" багуудтай тоглохоор болов.

423 (Б.Алтангинж), Sanctity (О.Сүхбат), eleven (Б.Мөнх-Эрдэнэ), khishka (Б.Хишигбат), Ace12 (Н.Батбаясгалан) нарын бүрэлдэхүүнтэй Team Lilgun лигийн сүүлийн буюу долоо дахь тоглолтоо лигийн хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй Филиппиний "Execration" багтай хийнэ.

Хожвол лигийн аварга болж, дээд зиндаа руу дэвшин 17 мянган ам.долларын шагнал авна. Хожигдвол 16 мянган ам.долларын шагнал авч дээд зиндаа руу дэвшинэ.

#Мэдээ