Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #22 Washington University in St.Louis


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-02-28

Сент Луис дахь WashU буюу Вашингтоны их сургууль нь 1853 онд байгуулагдсан ба өдгөө Америкийн топ их сургуулиудын нэг болжээ. 2022-2023 оны хичээлийн жилд тус сургууль нь шилдэг их сургуулиудын жагсаалтын 24-р байрт жагсаж буй.

Эмори их сургууль нь одоогоор 7,675 бакалаврын оюутантай. Тус сургууль нь хатуу стандартыг баримталдаг бөгөөд жил бүр өргөдөл гаргагчдын зөвхөн 13 хувь нь тэнцдэг.

Тус кампус нь 600 гаруй оюутны  байгууллага, клуб  ажилладаг нь сонирхсон чиглэлээр ажиллах, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Хэдийгээр оюутны хотхонд оршин суух талаар хатуу шаардлага тавьдаггүй ч олон оюутнууд дотуур байранд амьдардаг. WashU-ийн алдартай төгсөгчдийн дунд нэрт яруу найрагч Т. Элиот, Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс, Академийн шагналт жүжигчин Жон Хамм нар бий.

Сент-Луис дахь Вашингтоны их сургууль нь оюутнуудад 90 өөр мэргэжлээр суралцах цаашлаад олон төрлийн эрдэм шинжилгээний ажил хийх боломж олгодог. Судалгааны хамгийн алдартай салбаруудад бизнес, биологи, инженерчлэл, сэтгэл судлал, эдийн засаг орно.

Их сургуулийн чансаа:

  • Бизнесийн №12
  • Биологийн №15
  • Инженерийн чиглэлээр №22
  • Сэтгэл судлалын №25
  • Эдийн засгийн чиглэлээр #27

WashU нь МакКелвигийн Инженерийн Сургуулийн Хамтын Ажиллагааны орон зай гэх мэт төрөл бүрийн салбар дахь хамтын ажиллагааг дэмждэг. Бизнесийн болон анагаах ухааны сургууль нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй учир оюутнууд судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцох нь элбэг.

Сургалтын төлбөр 56,300 ам.доллар. Харин байр болон бусад хэрэгцээт нэмэлт зардал нь 18,780 ам.доллар болдог. Их сургууль нь хүртээмжтэй байхыг эрмэлзэж, санхүүгийн найдвартай тусламж, тэр дундаа зохих оюутнуудын сургалтын төлбөрийн 100% хүртэл тэтгэлэг олгодог. Стэнфордын Их Сургуультай ижил төстэй нь WashU их сургууль нь оюутнуудыг эрдэм шинжилгээний туршлагаа дээшлүүлэх практик судалгаа, дадлага хийх боломжийг олгодог.

Тус их сургууль нь 7:1-ийн оюутан, багш нарын харьцаатай. Ангиудын 60 гаруй хувь нь 20-иос цөөн сурагчтай бөгөөд энэ нь багш нар сурагчидтайгаа тулж харьцахад нь нөлөөлдөг.

Оюутнуудын 94% нь эрдмийн зэргээ амжилттай дүүргэдэг. Төгсөгчид ажлын байрны өрсөлдөөнт зах зээлд сайн бэлтгэгдсэн байдаг бөгөөд дундаж цалин 85,000 доллароос эхэлдэг.

Эх сурвалж: US.news

#нийтлэл