“АНГИАРАА ТОГЛОЛТ ҮЗНЭ ГЭХЭЭР ГОЁ БАЙНА”


Сондор | YOLO.MN
2016-09-07

Залуусын хүсэн хүлээж буй “Be Live Show 2016-Хариуцлага” тоглолт болоход ердөө ХОЁРХОН ХОНОГ ҮЛДЭЭД байна.

Тоглолт 2016.09.09-нд ҮСАХ буюу Паркад болох бөгөөд Be-ийн ЗУНЫ ОНЦГОЙ БАГЦ авсан эхний 20000 хэрэглэгчдэд ҮНЭГҮЙ ТАРААГДАНА

Тоглолтыг угтаж  Be брэндийн зүгээс “АНГИАРАА ҮЗЬЕ” фэйсбүүк уралдааныг зарласан бөгөөд ялагч болсон, 14-р сургуулийн 10б ангийнхан  реппер Rokit Bay-тай дурсгалын зургаа авахуулж шагналаа гардан авсан юм.

14-р сургуулийн 10б сурагч М.Золзаяа “Манай ангийнхан угаасаа хоорондоо их нийтэч, тэргүүний анги. “Ангиараа үзье” уралдаан зарлагдсан даруйд маш идэвхтэй оролцсон. Ангийн хүүхэд бүр л шэйрлэж, ах эгч дүү найз нөхөд гээд таньдаг бүх л хүнээ мэйншн хийж хамгийн олон лайк авч чадсан. Бид хамтын хүчээр реппер Rokit Bay-ийн хариуцлага тоглолтын тасалбараар ангиараа шагнууллаа. Анги хамт олноороо тоглолт үзнэ гэхээр гоё байна” гэсэн юм.

Тоглолтын гэнэтийн бэлгүүдээс задлахад Reппер GEE, RokitBay 5 жилийн дараа тайзнаа дахин хамтран гарч, сонсогч залуустаа уран бүтээлээ хүргэх бол залуусын сонсох дуртай Nisvanis Aмгаа, UFO, DJ Henza, MRS.M болон NMN нар гайхалтай нэгэн үдшийг үзэгчдэдээ бэлэглэхээр тоглолтын бэлтгэлээ хийсээр байна.

Тоглолтонд Rokitbay-ийн шинэ ‘’ХАРИУЦЛАГА’’ цомогт багтсан дуу болон хуучны хит дуунуудаас тоглогдох бөгөөд залуусын сонсох дуртай олон уран бүтээлчид оролцож гайхалтай сюрпризүүдийг барина гэж тоглолтыг зохион байгуулах комисс хэлж байлаа.

Тоглолтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж буюу дараах хаягуудаас авч болно.

    www.facebook.com/BeByMobiCom
    https://www.facebook.com/events/156035921475966/
    Мобикомын лавлах утас: 2222

Мөн "ХАРИУЦЛАГА" цомгийн дуунаас HiTONE-доо эгшиглүүлэхийг хүсвэл та дуртай дууныхаа харгалзах кодыг 455 дугаарт илгээж дуудлагандаа тохируулаарай.

#Celebrity #Rapper #RokitBay #BE