Нэг сарын турш ХАРААН ЗҮХҮҮЛСЭН болон САЙХАН ҮГС сонссон ЦЭЦЭГСИЙН ЯЛГАА


Сондор | YOLO.MN
2018-05-08

Гадуурхалтын Эсрэг Дэлхийн Өдөр жил бүрийн тавдугаар сарын 4-нд болдог. 

Энэ өдрийг тохиолдуулж IKEA брэндээс олон нийтийг хамарсан нэгэн сонирхолтой зүйлийг сэдэж хийжээ. IKEA-ийн оффист байсан нэг төрлийн хоёр ургамалд шошго наан сургуулийн гадна аваачин тавьжээ. Нэг цэцгийн шошгон дээр “Энэ цэцэгт муухай үгс хэл” гэсэн бол харин нөгөө цэцгийн шошгон дээр “Түүнийг магтан урашуулах үгс хэл” гэжээ. Хажуугаар нь зөрөн өнгөрөх хүмүүс тэднийг 30 хоногийн турш магтах нь магтаж, зарим нь муухай үгс хэлэн зүхэцгээжээ. Харин хэн бүхний нүдэнд илхэн харагдах үр дүн нь олны сэтгэлийг хөдөлгөн нэгийг бодогдуулжээ. 

Тэднийг өдөр бүр яг ижил хэмжээгээр услан бордож, тэд зэргэлдээ буюу нарны илчийг адил л хэмжээгээр авах газар байрлаж байжээ. Харин нэг сарын турш хараан зүхүүлсэн цэцэг хатаж хорчийн өсөлт нь зогссон бол үргэлж магтуулж, сайн сайхан үгс сонсож байсан цэцэг өнгөлөг сайхан ургажээ. 

Яг л үүн шиг хэн нэгнийг муу муухай үгсээр булах юм бол тэр энэхүү гундаж буй цэцэг шиг улам л өөртөө итгэлгүй нэгэн болох болно. Түүний оронд бусдыгаа хайрла, сайхан үгсийг харамгүй хэлж бай, тэд нөгөө цэцэг лугаа адил улам л “дэлбээлэх” болно. 












#IKEA #Plants