Рэппэр Жей Пак Америкийн хөгжмийн зах зээлд хүч сорино


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-05-09

Өмнөд Солонгосын рэппэр Жей Пак өнгөрсөн оны долдугаар сард Жей-Зи (Jay Z)-гийн үүсгэн байгуулсан “Roc Nation” энтэртайнменттай гэрээ байгуулсан юм. Roc Nation нь дуучин Рианна, Мариа Кери, Шакира гэх мэт алдартай оддын үйл ажиллагааг хариуцдаг аж.

Ийнхүү Жей Пак Америкийн зах зээлд уран бүтээл туурвих нь  тодорхой болсон ба сонсогч фэнүүддээ шинэ дуу мэндлэх гэж буй талаар баяртай мэдээ дуулгалаа.

Түүний шинэ уран бүтээл Америкийн хөгжмийн зах зээлд хүч сорих бөгөөд түүний Америкт гаргах анхны уран бүтээл нь аж. Шинэ дууны зураг авалт амжилттай дууссан ба  Чейнс (2 Chainz)-тай хамтарчээ. Хоёр долоо хоногийн өмнө рэппэр 2 Чейнс клипний зураг авалтын үеэрх зураг инстаграм хуудсандаа байршуулжээ.

Мөн Naver.com-ийн мэдээллэснээр Жей Пакийн шинэ уран бүтээл тийм ч удаан хүлээлгэхгүй фэнүүддээ хүрэх болно гэсэн юм.

Эх сурвалж: 

#Rapper #American #Music #Jay Park