YOLO ТОЙМ: Энэ долоо хоногт юу болж өнгөрөв?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-03-25

Энэ долоо хоногт өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэл, үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ХУВЦАС ЗАГВАР

Охид, хөвгүүдэд хаврын хувцасны трендийг танилцууллаа.

Урин дулаан цаг ирж охид, хөвгүүд хувцсаа нимгэлж, өөрсдийгөө гоёх цаг нэгэнт иржээ. Хувцасны шүүгээгээ нээгээд хувцас сонгох гэтэл өмсөх аятайхан хувцас үнэхээр олдохгүй байна уу? Тэгвэл ЭНД дарж хөвгүүдийн, ЭНД дарж охидын тренд хувцсыг сонирхож хаврын улиралд хамгийн ганган, хамгийн “трэндлэг” байж чадах имижээ тодорхойлоорой.


ЯРИЛЦЛАГА

Сайтын сэтгүүлч О.Оюун-Эрдэнэ "Пёнчан 2018" наадам буюу Өвлийн 23 дахь Олимпд сайн дурын ажилтнаар Монгол улсыг төлөөлөн амжилттай ажиллаад ирсэн МУИС-Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 4-р түвшний оюутан О.Ариунзаяатай сайн дурын ажлын талаар ярилцлаа.

Ярилцлагыг ЭНД дарж уншаарай.


ШИНЭ ТЕХНОЛОГИ

IBM компани 239 төгрөгийн үнэтэй, давсны ширхэг шиг Компьютер бүтээжээ.


IBM компанийн 2018 оны Think чуулган зохион байгуулагдлаа. Гурван өдөр үргэлжлэсэн чуулганы эхэнд компани дэлхийн хамгийн жижиг компьютерыг танилцуулжээ.

Гэхдээ давсны ширхэгээс томгүй энэ компьютер 1990 оны 32 бит чиптэй ижил хүчин чадалтай.Мэдээж хэрэг өнөөдрийн бидний ашиглаж буй компьютер, гар утасны дэргэд хамаагүй бага хүчин чадалтай ч гэсэн үйлдвэрлэх зардал нь ердөө 239 төгрөгтэй тэнцэх юм.

Түүнчлэн хянах, дүгнэх, харилцах, дата боловсруулах үйлдэл хийж чадна гэжээ. Үүгээр зогсохгүй блокчейн технологид суурилан ажиллах учраас бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хянах боломжтой аж. Хамгийн сонирхолтой нь бага хэмжээний өгөгдлийг хиймэл оюун ухаан ашиглан гүйцэтгэж чадна.

Мэдээж хэрэг энэ бүтээл дөнгөж эхлэл бөгөөд IBM компанийн судалгааны салбарын тэргүүн Арвинд Кришна "Таван жилийн дараа гэхэд бэхний дусал, ширхэг давснаас жижиг хэмжээтэй компьютерууд бидний өдөр тутам ашигладаг төхөөрөмжүүдэд нэвтэрнэ" гэжээ.


ЗӨВЛӨГӨӨ

ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэх, мэргэжил сонголт, үсээ арчлах, ургуулах гэх мэт сонирхолтой зөвлөгөөг хүргэлээ.

Амжилттай яваа хүмүүсийн баримтладаг долоон зарчмийг ЭНД дарж уншаарай.

Хэрвээ чи аялах гэж байгаа бол очих гэж байгаа газрынхаа мэнд мэдэх ёс заншлыг нь мэдэх хэрэгтэй. Хэн нэгэнтэй мэндчилнэ гэдэг нь өөрийгөө болон бусдыг хүндэлж байгаа нэг хэлбэр юм. Зарим улс орнуудын мэндчилгээний өвөрмөц ёс заншлуудтай ЭНД дарж танилцаарай.

ЭЕШ бол улирлын болон анги дэвших жирийн нэг шалгалт биш тухайн хүний амьдралын чиг зорилгоо тодорхойлох маш хариуцлагатай алхам юм. Тийм учраас энэ удаагийн зөвлөгөөгөөр ЭЕШ-д хэрхэн амжилтай бэлтгэх талаарх зөвлөгөөг ЭНД дарж уншаарай.

Өсвөрийн сэтгүүлч Т.Ариунбаярын уншигч та бүхэнд хүргэж буй "Мэргэжил сонголт" цувралын хоёр дахь дугаар болох "Шүдний эмч" мэргэжлийг танилцууллаа.

 

 

Үсээ гэмтлээс хэрхэн хамгаалах болон амархан урт ургуулах талаарх энгийн зөвлөгөөг ЭНД дарж сонирхоорой.

Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болох "Сэтгэл санаа минь хоёрдоод байна, яах вэ?" асуудлын хариултыг ССҮТ-ийн туслах сэтгэл судлаач С.Цолмон хүргэлээ.


АМЖИЛТ

2018-2019 онд зарлагдсан тэтгэлэгүүдийг танилцууллаа.

Гадаадад суралцах хүсэлтэй оюутан залуус анхаарлаа хандуулаарай. Энэ онд зарлагдсан Засгийн газрын болон их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг ЭНД дарж танилцаарай.

Mongol Student подкастын хоёр дугаар уншигч танд хүрлээ.

Их Британи, Тайвань улсуудад суралцаж буй Монгол оюутнуудын яриаг Mongol Student подкаст хүргэсэн байна. ЭНД болон ЭНД дарж сонирхоорой.


СОНИН ХАЧИН

Makeup ертөнцийн "хунтайж" Бретман Рок гэж хэн бэ?

Даяаршиж буй өнөөгийн зах зээлд Инстаграм Твиттэр Фэйсбүүк зэрэг цахим ертөнцүүд олноор бий болж, өөрийн дуу хоолойгоо  дэлхий хэмжээнд чөлөөтэй хүргэх боломж өсвөр үеийн хүүхэд залууст бий болсоор байгаа билээ.

Тэр дундаа өөрийн онцлог давуу шинжээрээ бусдаас ялгарч блог, пэйж зэргийг хөтөлдөг өсвөр үеийн чөлөөт уран бүтээлчид дэлхийг гайхашруулж байна. Тэр дундаа Makeup-ийн ертөнцөд хунтайж нэрээр өргөмжлөгдсөн Филиппин хүү Бретман Рок  (Bretman Rock)-ийн талаар ЭНД дарж сонирхоорой.

Хүний хамгийн үнэнч анд хэн бэ?

Хүний амьдралд анд нөхөр, найз гэдэг ихээхэн чухал зүйл. Тэр тусмаа зөвхөн чамайг л гэдэг, чамд л үнэнч тийм найз олох хэцүү санагдаж магадгүй. Гэвч энэ нь боломжгүй зүйл биш бөгөөд зарим үед хүнээс илүү амьтад танд илүү хань болж, сэтгэл санааг тань дэмжиж чаддаг шүү дээ.

Эдгээр амьтдаас хүнд хамгийн ээлтэй мөн эзнээ гэсэн сэтгэлтэйг нь "НОХОЙ" гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Тэгвэл нохдыг хүний хамгийн үнэнч анд гэдгийг нотлох гэрэл зургуудыг ЭНД дарж танилцаарай.

Сайн байна уу? НАУРЫЗ


Монгол түмний нэгээхэн хэсэг казах үндэстэн Наурызын баяр энэ сарын 21, 22-ний өдрүүдэд тохиож байна. Наурыз буюу Нарны баярын талаар мэдээллийг ЭНД дарж уншаарай.

#YOLO #Overview