ЗӨВЛӨГӨӨ: ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэх арга


ЭЕШ бол улирлын болон анги дэвших жирийн нэг шалгалт биш тухайн хүний амьдралын чиг зорилгоо тодорхойлох маш хариуцлагатай алхам юм. Тийм учраас энэ удаагийн зөвлөгөөгөөр ЭЕШ-д хэрхэн амжилтай бэлтгэх талаарх мэдээллийг хүргэе.

1. ХИЧЭЭЛ ДАВТАХ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ

Ширээн дээрээс ном, сурах бичиг, үзэг харандаа гэх мэт хичээлд хэрэгтэй зүйсээс бусдыг хураах хэрэгтэй. Аль болох анхаарал сарниулахгүй байх тайван өнгийг бүрдүүлэх нь чухал юм. Элдэв анхаарал сарниулах бүх зүйлийг унтраагаарай. Үүнд чиний гар утас, телевиз гэх зэрэг зүйлс багтах ю


2. ХИЧЭЭЛ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

Өдрийн аль хэсэгт өөрийгөө илүү идэвхитэй байдаг гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Тэгээд тухайн үедээ тохируулан хувиараа гаргана. Магадгүй чиний тархи өглөөний цагт сэргэг байдаг бол хичээл давтах цагаа өглөөд илүү төлөвлөх гэх мэтээр тааруулаарай. Энэ мэтээр тухайн өдөр ямар сэдвийг тусгайлан давтахаа тооцон өдөр бүрийнхээ төлөвлөгөөг гаргаарай.


3. ӨӨРИЙН ХАМГИЙН МУУ МЭДЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭС ЭХЭЛ

Хичээлээ эрчимтэй давтаж эхлэхээр шийдсэн бол эхлээд ойлгохгүй байгаа, хэцүү гэсэн хэсгээсээ эхлээрэй. Хэрэв энэ нь чамд хүндрэлтэй санагдвал өөрт чинь илүү сонирхолтой таалагдаж байгаа хэсгээс эхлээд дараагаар нь хэцүү гэж санагдсан хэсэг рүүгээ аажим аажмаар ороорой. Гэхдээ энэ үед сайн мэддэг найз, багш нараасаа тусламж авах хэрэгтэй. Хэцүү зүйлийг ганцаараа нухаад амжилтад хүрэхгүй.


4. ХЭТЭРХИЙ УДААН СУУХ ХЭРЭГГҮЙ

Хамгийн гол нь өдөр болгон давтах хэрэгтэй бөгөөд ингэхдээ 1 цаг хичээллээд 15 минут амарна гэх мэтээр өөрийн боломжит хугацаагаар давтаарай. Нэг өдөрт хэтэрхий олон цаг суугаад нэгээс дээш өдөр дахин давтахгүй алгасаад байж болохгүй юм. Өөрөөр хэлбэл ойр ойрхон давтаж байж л толгойд чинь "суух" учир дунд нь завсар гаргахгүй бол сайн. 


5. БҮХ ЗҮЙЛИЙГ БОДООД, ЦЭЭЖЛЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ

Олон мэдээлэл нэг дор байхаар хүний тогтоох чадвар сарниж, толгой эргэдэг. Тиймээс хичээлийн материалаараа схем гаргаад утгыг нь ойлгох хэрэгтэй. Ингэснээр дараа нь хичээлийг хурдан гүйлгэж уншихад хялбар болгодог.


6. ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ХЭСГЭЭ СУДАЛ

Хэрвээ хичээл хийж байх явцад ойлгоход хэцүү зүйл гарч ирвэл тухайн хичээлйн багш болон мэддэг хүмүүсээс шууд асуугаарай. Дахин хэлье, хэцүү зүйлийг ганцаараа нухаад амжилтад хүрэхгүй.


7. БЭЛДСЭН ХИЧЭЭЛҮҮДИЙНХЭЭ ТЕСТЭН ДЭЭР АЖИЛЛАХ

Ингэснээр тестийн даалгавруудын бүтцийг ойлгоход туслах бөгөөд ойлгоогүй хичээлээ олж мэдэхэд хэрэг болно. Өмнөх жилүүдэд ирж байсан даалгавруудыг заавал хийгээрэй.


8. ТЕСТИЙГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ХУГАЦААГАА ХЯНАХ

Өөрийгөө хэдэн асуултыг хэр их хугацаатайгаар гүйцэтгэж байгаагаа хянаарай. Ингэхдээ хугацааг аажмаар багасган үр дүнг улам өндөр болгоорой.


9. ШАЛГАЛТЫН ӨМНӨХ ӨДӨР

Шалгалтын өмнөх өдөр бэлдсэн хичээлүүдээ дахин нэг гүйлгэн хараарай. Хамгийн хүнд хичээлүүдээ дахин давт. Мэдлэгээ сэргээн хүндхэн асуултуудыг дахин нэг сэргээх сайн арга. Түүнээс шалгалтын өмнөх өдөр хичээл давтах, түлхүүр, хариу үгийг хайх хэрэггүй. Харин үүний оронд хэт хичээлгүй, хөнгөн давтлага хийгээд тархиа амраах хэрэгтэй.

 Амжилт хүсье wink

#ЭЕШ #Preparative method #Advice