ВИДЕО: Харри Поттерийн шинэ цувралын трэйлерийг танилцууллаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Warner Bros. Harry Potter and the Deathly Hallows киног гаргаснаас хойш 14 жил өнгөрсний дараа J. K. Rowling-ийн зохиолуудаас сэдэвлэсэн шинэ хувилбар гарахаар болсон.

HBO Harry Potter-ын түүхийг телевизийн цуврал болгон бүтээж эхэлсэн бөгөөд “хүү шидтэн”-ий Hogwarts дахь аяллыг өгүүлэх цувралд ном бүрийг нэг бүтэн улирал болгон харуулах юм.

Цуврал нь 2026 оны Зул сарын баяраар нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Rowling-ийн анхны ном болох Harry Potter and the Sorcerer’s Stone-д гардаг гол дүрүүдийг Warner Bros-ын кинонд тоглосон жүжигчдээс өөр шинэ жүжигчдээр дахин сонгосон байна.

Насанд хүрсэн дүрүүдийг бүтээх жүжигчид ихэнхдээ киноны хувилбартай харьцуулахад илүү залуу байгаа нь цуврал нь ном дээрх дүрүүдийн насыг илүү баримталж байгаатай холбоотой.

Шинэ Harry Potter цувралын жүжигчдийг Warner Bros.-ын кинонд дүр бүтээсэн жүжигчидтэй нь зэрэгцүүлэн танилцуулж байна.

Мөн зарим чухал дүрүүдийн жүжигчид тухайлбал Лорд Voldemort-ын дүр хараахан тодроогүй байна.

#Harry Potter