5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Тэд өөртэйгөө тэмцэж, өөрийгөө ялсан учраас л АСУУДЛАА ШИЙДСЭН"


Сондор | YOLO.MN
2016-05-26

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би олны өмнө биеэ бариад байх юм

...Нэг нь бүр “Чи жаахан чанга ярь даа” гэж хүртэл хэлсэн. Тэгж хэлэхээр нь бүр ч яримааргүй болчихсон.
18 настай С...

Сайн байна уу. 18 настай эмэгтэй С гэдэг.
Би их нийтэч, хамт олонтойгоо эвсэг хүн л дээ. Надад найзууд ч олон байдаг. Гэхдээ надад нэг асуудал байгаа нь би олны дунд тэр дундаа танихгүй хүмүүсийн дунд байхаараа биеэ их бариад ярьж ч чадахгүй юм. Саяхан сургууль бүрээс хүүхдүүд цуглараад хэлэлцүүлэг хийсэн юм. Тэнд 10 гаруй хүүхдүүд байсан байх. Бие биеэ танилцуулаад над дээр ирэхэд би ээрч муураад улайж түнтийгээд ярьж чадахаа байчихсан. Нэг нь бүр “Чи жаахан чанга ярь даа” гэж хүртэл хэлсэн. Тэгж хэлэхээр нь бүр ч яримааргүй болчихсон. Намайг нэг л сонжиж хараад байх шиг. Ер нь шинээр хүнтэй танилцах гэхээр биеэ бариад байдаг зангаа яаж болих вэ. Би энэ зангаа айлын ганц өссөнтэй холбож боддог. Ээж бид хоёр л хамт байдаг болохоор багаасаа жаахан зожигдуу, шинэ хүн амьтантай бужигнаж байгаагүй болохоор тэгдэг юм болов уу.

Зөвлөгөө: Чи ч бас тэдний нэг байж чадна гэдэгт итгэлтэй байна

...Эхлээд чи өөрөөсөө “Олны өмнө гараад ярилаа гээд бүр бусадтай чөлөөтэй байлаа” гээд чамд ямар сөрөг зүйл тохиолдсон бэ? гэсэн асуултанд хариулах гээд үзээрэй.
Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Сайн байна уу.
Өөрийнхөө нээлттэй бус байдалд буруутан хайх хэрэггүй. Энэ бол засаж болох зүйл. Харин чи энэ байдлаа үнэхээр засахыг хүсэж байвал тун сайн. Тэгэхээр эхлээд чи өөрөөсөө “Олны өмнө гараад ярилаа гээд бүр бусадтай чөлөөтэй байлаа” гээд чамд ямар сөрөг зүйл тохиолдсон бэ? гэсэн асуултанд хариулах гээд үзээрэй. Яг тийм гээд хэлчих хариулт олдохгүй л байх. Харин бүх л алдартай илтгэгч, эрдэмтэд анхнаасаа л гайхалтай уран яруу, нээлттэй, чөлөөтэй байсан уу гэвэл  ҮГҮЙ. Тэд өөрийгөө ялж, өөртэйгөө тэмцсэн учраас ч асуудлаа ялсан. Чи ч бас тэдний нэг байж чадна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. wink

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Fear #Итгэл