МЭРГЭЖИЛ СОНГОЛТ: Шүдний эмч (Эрүү, нүүр, ам судлал)


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-03-23

- Мэргэжил сонголтод чинь тусалъя -

Мэргэжил сонголт гэдэг нь тухайн хүний насан туршийнх баталгаа бүхий зүйл байдаг билээ. Ялангуяа ахлах ангийн сурагчид мэргэжлээ хэрхэн сонгох талаар толгойгоо гашилгадаг. Тэгвэл YOLO.mn та бүхэндээ зарим мэргэжлийн талаар мэргэжилтнүүдийн үг, оюутнуудын яриаг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Өмнө нь бид Сэтгэл судлаач мэргэжлийн талаар хүргэсэн бол энэ удаад Шүдний эмч мэргэжлийг хүргэе.

Шүдний эмч мэргэжлийн тухай:
Шүдний эмч мэргэжил нь манай гараг дээр үүсч бий болсон хамгийн анхны мэргэжлүүдийн тоонд багтдаг бөгөөд хүн төрөлхтний хувьд олон зуун жилийн туршид амны хөндийн эрүүл мэнд асуудал болсоор иржээ. Дэлхийн хамгийн анхны шүдний эмнэлэг 1828 оны 2-р сард Охио дахь БэйнБридж-д нээгдэж байсан ажээ.
Мөн жил бүрийн 3 сарын 6-нд “Дэлхийн шүдний эмч нарын өдөр” тохиодог ба энэ өдөр шүдний эмч нарын ажил мэргэжлийн өсөлт дэвшил, амжилт, цаг үеээ даган хувьсан өөрчлөгдөж буй мэргэжлийн асуудлуудын талаарх томоохон хурал, зөвөлгөөнүүд зохион байгуулагддаг байна.

Нүүр ам судлалын шинжлэх ухааны эрэлттэй салбарууд:
-Хүүхдийн нүүр ам судлал
-Нүүр амны согог засал
-Нүүр амны гажиг засал
-Нүүр амны мэс засал
-Нүүр амны эмчилгээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын суурь хичээл:
-Хими 70%, Биологи 30%
-Биологи 70%, Хими 30%
Монгол улсад бэлтгэж буй улсын их сургууль:
-Анагаахын шинжлэх ухааны их сургууль

Нэмэлт:
-USNEWS сайтаас гаргасан АНУ дахь хамгийн эрэлттэй мэргэжлийн 1-рт шүдний эмч, 3-рт нүүр амны гажиг заслын эмч, 6-рт эрүү нүүрний эмч, 16-рт хиймэл шүдний эмч тус тус жагссан ба тэдний жилийн дундаж цалин Монгол төгрөгөөр 300-380 саяын хооронд байдаг байна.
-Санал болгох: “Шүдний эмч болохын тулд та юуг мэдэж байх ёстой вэ?”
-Илүү ихийг ярилцлагаас олж сонсоорой.

Видео ярилцлагад:
-“Индранил” шүдний эмнэлгийн их эмч Б.Жаргалмаа
-АШУҮИС-ын Нүүр ам судлалын сургуулийн 4-р курсийн оюутан З.Мандахнаран
-АШУҮИС-ын багш, Анагаах ухааны доктор Н.Цэнгэлсайхан

 

#Profession #Occupation #Dentist #Student