Makeup ертөнцийн "хунтайж" Бретман Рок гэж хэн бэ?


Э.Энхбазар | YOLO.MN
2018-03-21

Даяаршиж буй өнөөгийн зах зээлд Инстаграм Твиттэр Фэйсбүүк зэрэг цахим ертөнцүүд олноор бий болж, өөрийн дуу хоолойгоо  дэлхий хэмжээнд чөлөөтэй хүргэх боломж өсвөр үеийн хүүхэд залууст бий болсоор байгаа билээ. Тэр дундаа өөрийн онцлог давуу шинжээрээ бусдаас ялгарч блог, пэйж зэргийг хөтөлдөг өсвөр үеийн чөлөөт уран бүтээлчид дэлхийг гайхашруулж байна. Тэр дундаа Makeup-ийн ертөнцөд хунтайж нэрээр өргөмжлөгдсөн Филиппин хүү Бретман Рок  (Bretman Rock)-ийн талаар хүргэж байна.

Инстаграм хуудаснаа 9 сая гаруй дагагчтай Филиппин хүү нэг л өдөр дэлхийг алмайруулсан юм. Тэрбээр нүүр будалтыг өөрийн нүүрэн дээрээ гаргууд сайн хийдэг бөгөөд түүний нарийн мэдрэмж болон цэвэр цэмцгэр будалт нь олон хүн түүний инстаграм хуудсыг дагахад хүргэсэн юм. Тэрбээр 1998 оны 7 дугаар сарын 31-нд Филлиппинд төрсөн бөгөөд удалгүй Хавай руу нүүсэн юм.

Анхандаа Брет 2015 онд Youtube ийн блог хөтөлж байсан ба Vine (Хөгжилтэй бичлэг) болон Makeup tutorial (Нүүр будалтын хичээлүүд) хийж олны танил болох гараа нь эхэлсэн юм. Одоогоор түүний Youtube суваг нь 2.7 сая гаруй дагагчтай бөгөөд түүнийг нүүр будалт сонирхдог хүмүүсээс мэдэхгүй хүн цөөхөн гэхэд хэлсдэхгүй.

Маш бага хугацаанд маш их амжилтыг олж чадсан Бретийн гол нууц нь эрэгтэй хүн өөр дээрээ нүүр будалт хийх явдал байсан ба өсвөр насны хүүхдийн хувьд үнэхээр зоримог шийдвэр байж чадсан юм. Мөн тэрбээр өөрийн будгийн цуглуулгаа гаргасан бөгөөд сүүлд алдарт косметик компани болох “Morphe Brushes”-тай хамтран ажиллаж нүдний тень худалдаанд гаргасан юм. Брет сайн нүүр будагч болон сайн фото модель гэдгээ рекламныхаа зурагт авалтдаа өөрөө тоглож баталсан бөгөөд түүний даяаршсан сэтгэлгээ нь олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.  

Инстаграм хаяг: bretmanrock 

Харин тэрээр будаггүй төрхтэйгөөр нэг иймэрхүү...


 

#Make up #Prince