Эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн цоо шинэ хамтлаг “ALLDAY PROJECT”


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-06-09

“The Black Level”-ээс эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн цоо шинэ к-поп хамтлаг гаргаж байгаа билээ. Өнөөдөр тэрхүү шинэ хамтлагийн гишүүдийг албан ёсоор танилцууллаа. Хамтлаг нь “Allday project” гэх нэртэй бөгөөд Annie, Tarzzan, Bailey, Woochan, Youngseo гэх таван гишүүдээс бүрдэх юм.

Woochan бол Big Hit энтертайнментын бэлтгэгдэгч байсан ба Trainee A-ийн гишүүн байсан нэгэн. Youngseo-ийн хувьд Belift Lab-аас гаргасан R U Next? Өрсөлдөөнт нэвтрүүлэгт хоёрдугаар байранд орж ILLIT хамтлагт дэбют хийх гэж байсан ч хувийн шалтгаанаар хамтлагаасаа гарсан байна. Bailey маш алдартай бүжиг дэглээч, бүжигчин бол Tarzann модель аж. Харин Annie бол Samsung-ийн захирлын ач охин гэнэ.

Энэхүү хамтлаг нь зургаадугаар сарын 23-нд албан ёсоор дэбют хийж, эхний дуугаа цацах юм байна.

The Black Level, “Allday project бол өөр өөр салбарт амжилттай яваа таван уран бүтээлчийн нэгдэл. Тэд шинэ зүйл бүтээх, урлагийн салбарыг тэлэх, хэвшмэл ойлголтыг эвдэх зорилготойгоор нэгдсэн” хэмээн хэлжээ.

Сонирхуулахад тус хамтлагийг гаргаж буй гол хүн нь Teddy Park юм. Тэрээр YG энтертайнментын хамгийн чадварлаг продюсер бөгөөд Bigbang, 2NE1, Blackpink хамтлаг болон тус хамтлагийн гишүүд, Jeon Somi, Sunmi, Seven, Lee Hi зэрэг уран бүтээлчийн цомог дээр ажиллаж байсан чадварлаг нэгэн билээ.

Эх сурвалж: Soompi, Oppaya

#kpop #шинэ хамтлаг