Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (05.03-05.09)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-04-30

Шинэ сар эхлэхэд ихэнх хүмүүс төлөвлөгөө гаргаж, шинэ дадал зуршилтай болохоор шийддэг билээ. Тэгвэл та шинэ сарын төлөвлөгөөндөө дараах арга хэмжээнүүдийг багтааж болох юм.

Ингээд ирэх долоо хоногт зохион байгуулагдах арга хэмжээ, уралдаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэе.

СУРГАЛТ

1. “JFT BASIC” ШАЛГАЛТЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

Хэзээ: Тавдугаар сарын 4-ний 13.00 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: JFT-Basic in Mongolia

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Уг сургалтаар JFT Basic буюу Япон хэлний суурь мэдлэгийн шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. JFT Basic нь үсэг ба үгийн сан, харилцан яриа ба үг хэллэг, сонсгол, уншиж ойлгох гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх компьютерт суурилсан шалгалт юм. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

2. “ЯПОН ОРОН МИНИЙ НҮДЭЭР” МАНГА ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 20-ны 12.00 цаг хүртэл

Зохион байгуулагч: JCI Central болон JCI Tokyo

Тайлбар: Тэмцээн хоёр насны ангиллаар зохион байгуулагдах бөгөөд 6-9 нас “Сумо миний нүдээр”, 10-12 нас “Япон орон миний нүдээр” сэдэвтэй байна. Ангилал тус бүрээс дөрвөн байр шалгаруулах аж. Бүтээлийг А4 хэмжээтэй цаасан дээр зурах ба ямар нэгэн хүүхэлдэйн баатар, анимийн дүрийг ашиглахыг хориглоно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

3. “МОНГОЛ БАНХАРАА ХЭН САЙН ЗУРАХ ВЭ?” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 20

Зохион байгуулагч: Pet House

Тайлбар: Энэхүү уралдаанд тав болон түүнээс дээш насны бүх хүн 5-9, 10-14, 15-18, насанд хүрэгчид гэсэн дөрвөн ангиллаар оролцох боломжтой. Зургийг А3 хэмжээтэй цаасан дээр зурах ба ангилал тус бүрийн шилдэг зургийн эзэн Монгол банхар үүлдрийн гөлөг бэлгэнд авах ажээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе