ZEUS ESPORTS оролцсон тэмцээнийхээ шагналыг Ананд хүүд хандивлалаа


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-05-07

ZEUS ESPORTS баг өчигдөр оролцсон тэмцээнийхээ шагнал болох 230 ам.долларыг хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдсон Ананд хүүд хандивлалаа.

PUBG Mobile-н дэлхийн аваргын хүрэл медальт ZEUS баг "OPS BATTLE SHOW" тэмцээнд амжилттай оролцон нийт 8 тоглолтын дараа 1 ялалт 112 оноогоор хоёрдугаар байранд шалгарсан юм.

#Залуус #Бахархал #Видео тоглоом #Тусламж