ФОТО: Оскарын наадмын "Улаан хивсний ёслол" анх удаа улаан хивсгүйгээр боллоо


А. Мишээл | YOLO.MN
2023-03-13

Америкийн кино академийн 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотноо эхэллээ. Жил болгон Оскарын наадам улаан хивсний ёслолоор эхэлдэг байсан бол энэ жил түүхэндээ анх удаа улаан хивсгүйгээр зохион байгууллаа.

95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг Америкийн инээдмийн жүжигчин, кино зохиолч Жимми Киммел хөтөлж байна. Тэрээр гурав дахиа хөтөлж байгаа ч 2017 онд ялагч киног буруу зарлаж байсан түүхтэй.

Жимми Киммел өнгөрсөн жилийн ёслолын үеэр Уилл Смит хөтлөгч Крис Рокийг алгадсан талаар хошигноод амжсан. Тэрээр "Хүмүүс энэ жил ямар нэгэн асуудал гарах болов уу, хүчирхийлэл гарах болов уу гэж асууж байна. Би тийм юм болохгүй байх гэж найдаж байна. Тийм ээ, хивсний өнгөө хүртэл улаанаас оргилуун дарсны өнгө болгон өөрчилсөн нь цус урсахгүй гэдгийг илтгэж байна" гэжээ.

Пол Мескал

Пол Мескал


Холли Берри

Холли Берри


Мишель Ёо

Мишель Ёо


Ана де Армас

Ана де Армас


Жэйми Ли Кёртис

Жэйми Ли Кёртис


Женнифер Коннели

Женнифер Коннели


Кара Делевин

Кара Делевин


Элизабет Олсен

Элизабет Олсен


Малала Юсүфзай

Малала Юсүфзай


Эллисон Уиллиамс

Эллисон Уиллиамс


Зүе Салдана

Зүе Салдана


Эва Лонгориа

Эва Лонгориа



Анжела Бассет

Анжела Бассет


#Кино урлаг