Бидний хайртай СТИФЕН КАРРИ гэж хэн бэ


Стифен Карри нь 1988 оны гуравдугаар сарын 14-нд АНУ-ын Охио мужийн Акрон хотод мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч Делл Карри, волейболын тамирчин Соняа Адамс нарын гэр бүлд төржээ. Түүний эцэг энэ үед Клевэланд Кавалерс багийн тоглогч байжээ. 

Карри 2009 оны ҮСБХ-ны драфтын эхний тойргийн долоо дахь сонголтоор Голден Стейт Уарриорс багт очсон. Шинэ тоглогчийн маань гэрээ 12.7 сая ам.доллараар үнэлэгдэж дөрвөн жилийн хугацаатай хийгдсэн юм. Тэрээр анхныхаа тоглолтын үеэр 14 оноо авч, 7 оновчтой дамжуулалт хийсэн байна.  Улирлын дундаж үзүүлэлтээр тоглолт тус бүрд  17.5 оноо, 5.9 оновчтой дамжуулалт, 1.9 таслалтыг амжилттай гүйцэтгэжээ.

1.91 м өндөртэй, 86 кг жинтэй тоглогч маань нэг тоглолтод  дунджаар 22.4 оноо, 6.9 оновчтой дамжуулалт, 1.8 бөмбөг таслалтыг амжилттай гүйцэтгэдэг. Карри нь 2013 оноос хойш “Топ 10 тоглогч”-ийн чансаанд зүй ёсоор эрэмбэлэгдэж буй тоглогч юм.

Тэрээр Сагсан бөмбөгийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн үндэсний багт тоглож хоёр алтан медалийн эзэн болсон. Турк улсад зохиогдсон тэмцээнд АНУ, Турк улсын багууд финалд үлдэж 81:64 оноотойгоор анхны алтан медалиа авсан бол удаах нь дөрвөн жилийн дараа буюу 2014 онд Испанид зохиогдсон тэмцээнд Сербитэй финалд тунаж 129:92 оноотойгоор ялалт байгуулж хоёр дахь алтан медалиа хүртсэн.

2014-2015 онд Карри "Хамгийн үнэ цэнэтэй тоглогч" хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсон нь түүний Голден Стейт Уарриорсыг улирлын турш 67 удаагийн ялалтыг тэргүүлснийх нь үнэлгээ байв. Карри тус шагналыг авах үедээ ээжтэйгээ аман гэрээ байгуулжээ. Тэрээр гурван удаа бөмбөг алдсаныхаа дараа бөмбөг алдах бүрдээ ээждээ 100$ төлхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, дөрвөн удаа бөмбөг алдвал ээждээ 100$, таван удаа бөмбөг алдвал 200$, зургаан удаа бөмбөг алдвал 300$ гэх мэт торгуул төлдөг гэнэ.

Таван настайгаасаа эхлэн сагсан бөмбөг тоглосон түүнийг 23 жилийн дараа АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнцөд цахиур хагална гэж хэн ч төсөөлж байсангүй. Өдгөө түүнийг олон тоглогч, аналистууд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн түүхэн дэхь хамгийн сайн шидэгч гэж үздэг.

ГЭР БҮЛ

Тэрээр Aеэша Карритай маш удаан хугацааны турш үерхсэний эцэст 2011 оны долоо дугаар сарын 11-нд гэрлэж Рилэе, Райн хэмээх хоёр охинтой болсон юм. Хосууд сүмд танилцаж байсан ба түүний эхнэр өөрийн хоолны нэвтрүүлгүүдээрээ Youtube хуудсанд маш олон дагагчтай. Плэйоффын тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн охин Рилэетэй хамт оролцсоноор түүний охин цахим ертөнцөд дуулиан тарьсан билээ. Харин бага охин Райн нь 2015 онд төрсөн бөгөөд үеийнхнээсээ маш том гутал өмсдөг гэнэ шүү.

Чухал тоглолттой өдрүүдэд Аеэша  түүнд уураг агуулсан паста хийж өгдөг. Харин Карри өөрийн чухал тоглолттой үеийн дэглэмийн талаар “Хоёр цагийн нойр, паста, Swedish House Mafia болон Lecrae дууны жагсаалт” гэж хариулж байжээ.

КАРРИГИЙН ХАМГИЙН ХАМГИЙН 

Түүний хамгийн их айдаг зүйл нь могой. Хамгийн дуртай кино нь "The Princess Diaries", "A Walk to Remember." Хамгийн дуртай телевизийн цуврал нь How to Get Away With Murder (Алуурчинаас хэрхэн зугтах вэ?) Харин түүний хамгийн муу зуршил нь чихэр идэх юм.

Голф бол Карригийн хамгийн дуртай хоёр дахь спорт төдийгүй тэрээр тун авьяаслаг гольфчин юм. Ахлах сургуульд байх үеэсээ эхлэн энэ спортоор хичээллэсэн ба одоог хүртэл хаяагүй аж. 

Тэрээр хүүхэд байхдаа ҮСБХ-ны бүх цаг үеийн хамгийн намхан тоглогч, аавынх нь хуучин багийн анд Muggsy Bogues-ийг биширдэг байжээ. Харин 2012 онд: Миний утсан дээрх хамгийн янзтай дугаар бол Леброн Жэймсийнх гэсэн байна.

Карри хумхаа өвчины эсрэг маш хүчтэй тэмцэгч бөгөөд Танзани дахь Няарагусу дүрвэгсдийн баазад 38,000 ор хандивлаж байсныг нь өндрөөр үнэлэн 2013-2014 оны Kia Community Assist Award шагналыг гардуулж байжээ.

Карри аавыгаа хүндэлж 30 дугаартай өмсгөл өмсдөг. 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink

              

                 

               

                         

                 

#Stephen #Curry #NBA #GoldenStateWarriors #Sports #Basketball