IELTS шалгалтын хуваарьт CLOSED гэсэн нь бүртгэл хаагдсан гэсэн үг биш


YOLO.mn | YOLO.MN
2019-01-08

Гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй хэн бүхний хувьд гол шалгуур болдог IELTS шалгалтын талаар зарим анхаарууштай зүйлсийн талаар тус шалгалтыг зохион байгуулдаг төв буюу ESP сангаас мэдээлсэн байна.

IELTS шалгалтын бүртгэлд дараах зохицуулалтыг хийхээр болжээ. Үүнд:

1. 2019 оны 5-12-р саруудын бүх шалгалтын бүртгэлийг 1-р сарын 21-ний даваа гарагаас эхлэн нээнэ.

2. Шалгалтын бүртгэл зөвхөн онлайнаар хийгдэнэ.

Ингэснээр шалгалтад бүртгүүлэгч өөрт тохирсон шалгалтын өдрийг сонгох боломжтой болох ажээ. 

Ташрамд дурдахад, Британийн зөвлөлийн хариуцдаг онлайн бүртгэлийн платформ дээр IELTS шалгалтын бүртгэлийн дараа дараагийн хуваариуд closed гэсэн тайлбартай харагддаг нь хаагдсан гэсэн үг биш гэдгийг тус төвөөс анхааруулсан байна. 

Шалгалтын хуваарийг та бүхэн esp.mn сайтаас хараарай.

 

#IELTS