ЭЕШ-д бэлэн үү: Маргааш шалгалт өгөх гэж буй БҮХ ХҮНД зориулав


Б.Дариа | YOLO.MN
2022-06-22

Саяхан л төгсөх ангид орж байсан. Нэг мэдэхэд л ЭЕШ өгөх болчихож уу? Хариуцлага, хүсэл зориг шалгах хүсэн хүлээсэн бас айсан ЭЕШ өгөх өдрүүд маргаашнаас эхлэх гэж байна. Чи ЭЕШ-д бэлэн үү?

Ингээд Yolo.mn маргааш ЭЕШ өгөх бүх шалгуулагчдаа зориулан бяцхан зөвлөмж хүргэж байна.

1. САЙН УНТАЖ АМАР

Маргааш бол та бүхний хувьд маш чухал өдөр учраас дор хаяж найман цагийн нойр авахыг зөвлөж байна. Сайн унтаж амарч чадвал шалгалтын үеэрх анхаарал төвлөрөлт, үр бүтээмжтэй байдалд чин маш чухал нөлөөтэй бөгөөд утас, зурагт, интернэтээ салгаад тухтай унтаж амраарай. 

2. БУГУЙН ЦАГ ЗҮҮ

Орж байгаа анги танхимд чинь хананы цаг байхгүй эсвэл хэт хол байрласан байж магадгүй. Тиймээс шалгалтад хэр их цаг хугацаа үлдсэн, дутуу даалгавруудаа ямар зохион байгуулалтайгаар хийх талаар баримжаа олж авахын тулд бугуйн цаг тус болно. 

3. БИЧИГ БАРИМТАА ДАХИН НЭГ ШАЛГА

Нэг л бичиг баримт дутуу бол шалгалтад орох боломжгүй тул бичиг баримтуудаа маш сайн шалгаж тусгай хавтсанд хийж бэлдвэл их тохиромжтой. 

Шалгалтад ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Мөн шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө. Мөн шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ-өөс шалгуулагч нарт зориулан зөвлөмжид сануулсан байна

5. ӨНӨӨДРИЙГ АМАРЧ ӨНГӨРӨӨ

Өдийг хүртэлх хугацаанд шалгалтандаа бэлдсэн бэлтгэлээс чин болоод тархи чин хэт их ачааллаж, ядарсан байдалд орсон байгаа. Тиймээс шалгалтын өмнөх өдрийг ном, дэвтрээ хаагаад амрааж өнгөрөөх нь маш чухал үр дүнтэй шүү.

6. ШАЛГАЛТНААС НЭГ ЦАГИЙН ӨМНӨ ШАЛГАЛТ ӨГӨХ БАЙР ДЭЭРЭЭ ОЧ

Суудлын хуваарь дээр бичигдсэн шалгалт өгөх байр дээрээ дор хаяж нэг цагийн өмнө очсон байх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө ЭЕШ өгөх үед нэлээд хэдэн хүүхэд хоцорч ирсэн учраас шалгалтандаа орж чадаагүй бөгөөд тэд дараа нь “шалгалт өгөх байраа олохгүй төөрч цаг алдсан” гэх шалтгааныг хэлж байсан. Тиймээс ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж, шалгалтын байр дээрээ эрт очоорой.

7. ШАЛГАЛТЫН ХАРИУ ЗАРНА ГЭСЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД БҮҮ ИТГЭ

Шалгалтын хариу худалдана гэсэн хуурамч мэдээлэлд автаж мөнгө болон шалгалтын оноогоороо хохирох явдал цөөнгүй. Аз одондоо бус мэдлэг, чадвар, өдийг хүртэл бэлдсэн хичээл зүтгэлд итгэвэл бүх зүйл аяандаа болно. 

Хүссэн оноогоо авч, мөрөөдлийн их сургуульдаа элсэн ороорой.

Чамд амжилт хүсье! 

#Боловрол #ЭЕШ