ЭЕШ эхлэхэд 1 хоног үлдлээ


Б.Дариа | YOLO.MN
2022-06-22

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд 1 хоног үлдлээ. Тодруулбал 2022 оны зургаадугаар сарын 23-ны Пүрэв гарагаас эхлэн 26-ны Ням гарагт хүртэл зохион байгуулах юм.

Энэ удаагийн шалгалтад нийт 36,425 шалгуулагч оролцох ба тэдний 29,000 гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7,000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна.

Шалгалтад ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Мөн шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө. Мөн шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ-өөс шалгуулагч нарт зориулан зөвлөмжид сануулсан байна

Ингээд Улаанбаатар хотод шалгалт зохион байгуулагдах төвүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Бүх шалгуулагчдадаа амжилт хүсье.

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

#ЭЕШ