Сонми: Баярлалаа WONDER GIRLS!


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-02-23

Gaon чартаас 1,190,380 удаа татагдсан GASHINA хэмээх уран бүтээлийг “амилуулсан” ИЙ СОНМИ гэж хэн бэ?

Ий Сонми нь 1992 оны 5-р сарын 2-нд мэндэлсэн бөгөөд Сонми гэх тайзны нэрээрээ алдаршжээ. Тэрээр Өмнөд Солонгосын алдарт Wonder Girls хамтлагийн гишүүн байсан бөгөөд 2010 онд хамтлагаасаа гарч  соло карьераа хөөсөн юм.

Хамтлагаасаа гараад 3 жилийн турш ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд 2013 онд "24 hours" дуугаа гаргажээ. Түүний дуу гарсан даруйдаа Gaon Digital Chart-д хоёрдугаар байранд жагсаж, Billboard Kpop Hot-100 жагсаалтын гуравдугаарт  мөн Billboard World Digital Chart-ийн 13 дугаар байранд орж чадсан байдаг. Түүний дуу хэдхэн өдрийн дараа гэхэд Өмнөд Солонгосын ихэнх томоохон чартад тэргүүлж "All kill" (ихэнх чартуудад гармагцаа тэргүүлсэн) хийжээ.  

Ийнхүү 2014 онд "Full Moon" бүрэн хэмжээний цомгоо гаргажээ.  Үүнээс жилийн дараа маш санаанд оромгүй мэдээлэл гарсан нь “Сонми Wonder Girls хамтлагт дахин нэгдлээ” гэсэн нийтлэл юм.

Wonder Girls хамтлаг 2015 онд "REBOOT" цомгоороо эргэн ирж, Сонми цомогт багтсан гурван дууны үг болон аяыг бичилцжээ. Тун удалгүй тэд "Why So Lonely" дуугаа гаргасан бөгөөд ийнхүү 2017 онд JYP энтэртайнментаас Wonder Girls хамтлагийг тарж буйг мэдэгдэж, хамтлагийн гишүүд болох Еэын болон Сонми нар соло уран бүтээлдээ анхаарна гэж мэдэгджээ. Хамтлаг 10 жилийн ойдоо зориулан "Draw Me" дуугаа гаргасан бөгөөд Wonder Girls-ийн хамгийн сүүлчийн уран бүтээл байсан юм.

АМЖИЛТ ДАГУУЛСАН GASHINA

Сонми "Urban Zakapa", Park Won гэх мэт уран бүтээлчид харъяалагддаг  "MakeUs" энтэртайменттай 2017 оны 3-р сард гэрээ байгуулсан бөгөөд Сонми "MakeUS бол миний шинэ агентлаг. Би өөрийн дуун дээрээ илүү сайн ажиллаж, шинэлэг талаа харуулах болно оо. Мөн өмнөх агентлагтаа болон намайг үргэлж дэмждэг фэнүүддээ  маш их баярлалаа" гэжээ.

Сонми уг оны 8-р сарын 22нд өөрийн гурван жилийн дараах эргэн ирэлтээ хийсэн бөгөөд энэ бол YG энтэртайментэд харъяалагдах "The Black Label"-ийн бүтээл "GASHINA" байсан юм.  Gaon чартаас 1,190,380 удаа татагдаж, 7 сая хүмүүс сонсжээ. Харин Youtube хуудаснаас  45 сая хандалт авсан бөгөөд Gashina дууны бүжгийн коверийг хийсэн хүмүүс өөрийн хуудсанд постлосоор л байгаа юм.

Сонми  2018 оны 1-р сарын 18-нд "Heroine" хэмээх уран бүтээлээ гаргажээ.

Сонми хэлэхдээ "Үнэндээ Соло уран бүтээлч Сонми ба Wonder Girls-ийн гишүүн Сонми хоёрын дунд маш их ялгаа бий. Би өөрийн гаргасан шийдвэртээ маш их санаа зовж байсан ч зориглон соло уран бүтээлээ хийсний дараа бусдаас маш их дэмжлэг авсан. Бас миний шийдвэрийг хүндэтгэж, намайг ойлгосон хамтлагийн гишүүддээ маш их баярлаж явдаг. Би дуучин болох мөрөөдлөө биелүүлсэн, харин тайзнаас бууна гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй ээ. БАЯРЛАЛАА WONDER GIRLS" хэмээжээ.

#Korean #Singer #Sunmi