Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-01-26

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болох 1-р сарын 27, 28-нд хүүхэд залуус хамрагдаж болох үйл явдлуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна. 

Жич: Өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв. Үйл явдлуудын холбоос дээр дарахад фэйсбүүк эвент рүү орно. wink

-ҮЙЛ ЯВДАЛ-

EGUL3 - УРНААР БИЧИЖ СУРАХ УУ

Сургалтын төлбөр: 75000₮ (Бийрэн үзэг, дэвтэр, сургалтын материал багтсан)
Сургалт үргэлжлэх хугацаа: Нийт 12 цагийн хичээл. 1 сарын 27, 28, 2 сарын 3, 4-нд хичээллэх бөгөөд нэг удаа 3 цагаар хичээллэнэ. Холбоосоор орж бүртгүүлэн дансанд төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажна.


THE OPEN MIC 2018 #3

Хэзээ: 01-р сарын 27-нд 17:00 цагт
Хаана: Caffe Bene Bodi Tower
Дэлгэрэнгүй: 7 хоног бүр болох гайхалтай арга хэмжээ зөвхөн залууст зориулав. Архи тамхигүй орчин үнэ төлбөргүй. Та бүхнийг энэ хотын хамгийн халуун дулаан уур амьсгалтай  арга хэмжээнд урьж байна. Цагийг сайхан өнгөрөөхийг хүсье. #TheOpenMicFamily
Тасалбар: Үнэгүй


LET’S TALK ABOUT MUSIC?

Хэзээ: 01-р сарын 27-нд 17:30 цагт
Хаана: 4 Goodness Arts & Music school
Дэлгэрэнгүй: Хөгжмийн тухай жаахан ярилцъя. Төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч Т.Пүрэвсүхийн хичээлд суух боломж олдож байна. Ер нь хөгжим гэж юу вэ гэдэг талаар та бодож байсан уу?
Тасалбар: 10000₮


МӨРӨӨДЛИЙН ГАРАА | ЧАНГААР СЭТГЭ

Хэзээ: 01-р сарын 27-нд 14:00 цагаас
Хаана: Тусгаар Тогтнолын Ордон
Дэлгэрэнгүй: Та мөрөөдөлтэй юу? Мэдээж хэрэг хүн болгон мөрөөдөлтэй. Гэвч мөрөөдөлдөө хүрдэг залуучууд маш цөөхөн. Бид мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Энэ асуултанд өөр өөр салбарын төлөөлөл болсон 5 зочин залуучуудыг урин оролцуулж асуултынхаа хариултыг олохын тулд хүрэлцэн ирсэн залуустайгаа хамтдаа нээлттэй ярилцах болно. Уг арга хэмжээнд ирснээрээ 5 зочныхоо мөрөөдөлдөө хэрхэн хүрсэн нууцыг сонсож, мөрөөдөлдөө хэрхэн хүрэх замаа хамтдаа олно гэдэгт бид итгэлтэй байна. Мөрөөдөлтэй хүн бүрт манай арга хэмжээ нээлттэй. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тасалбар: Үнэгүй


ENGLISH SPEAKING CLUB

Хэзээ: Бямба гараг бүрийн 14:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Хэлний мэдлэгээ сайжруулахын тулд чөлөөт цагаа боловсролдоо зориулдаг болон англи хэлийг сурах эрмэлзэлтэй хүн бүрт нээлттэй.
Хөтөлбөр :
- Free stage
- Introduction Time
- Vocabulary
- Lyrics breakdown
- Topic Time
- Competition
- Appreciation Time
Тасалбар: 5000₮ (кофе, цай, жигнэмэг багтсан)


BOOKEDU "1 ЦАГТ 100 ҮГ ЦЭЭЖИЛЬЕ"

Хэзээ: 01-р сарын 27-нд 15:00 цагт
Хаана: Happiness Center
Дэлгэрэнгүй: Англи хэл гагцхүү ирээдүйн амьдралд хэрэг болохоос гадна өдөр тутмын амьдралд ч бидэнд шаардагдаж байгаа зүйл гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Тэгвэл яаж англи хэлний мэдлэгээ сайжруулах вэ? Хэрхэн үг сурах вэ, яаж үг цээжлэх вэ? гэсэн асуултад хөтлөгдсөн залууст зориулж BookEdu буюу Book Education эхний үйл явдлаа зохион байгуулж байна.
Тасалбар: 8000₮


СЭТГЭЛЗҮЙН ЛЕКЦ

Хэзээ: 1-р сарын 28-нд 19:00 цагт
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Энэ удаад бид олон төрлийн сэдвүүдийг цоо шинэ арга замаар хөндөж ярилцан, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болох анхан, дунд шатны семинарт урьж байна. 1, 2, 3, 4-р шатны аль нэгэнд суусан болон анх удаа ирэх гэж буй шинээр сонирхож байгаа хүн бүрт нээлттэй!
НҮБ-ын хүн амын сангийн төслийн арга зүйч Д.Өлзий сэтгэл заслын техникуудын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэх болно. Энэ семинарт суусны дараа та юмс, үзэгдлийг арай өөрөөр хардаг болж ч магадгүй юм.


АМАЙ "ЦАГ ХУГАЦААГААР" ЛЕКЦ

Хэзээ: 1-р сарын 27-нд 18:00 цагт
Хаана: Монголын Залуучуудын Холбоо
Дэлгэрэнгүй: Дэлхийгээр Аялагчид группийн зүгээс сар бүр 1 арга хэмжээг зохиож байгаа бөгөөд 2018 оны эхний арга хэмжээнд Монгол Бадарчин Amai Zolbayar буюу Жамбалсүрэнгийн ЗОЛБАЯР хүрэлцэн ирж "Цаг хугацаагаар" лекцээ тавихаар боллоо. Тэрээр дэлхийн 86 орноор аялсан бөгөөд аяллын үеэр тохиолдсон сонирхолтой түүх, адал явдлууд, туршлага, зөвлөгөөнүүдээ нээлттэй та бүхэнтэй хуваалцана. Арга хэмжээний үеэр Монгол Бадарчин Амайн эмчилгээнд нь зориулан бяцхан хандивын хайрцаг гаргах бөгөөд та бүхэн хүсвэл өөрсдийн сэтгэлийн дэм болгож хандив өгөх боломжтой.
Тасалбар: Үнэ төлбөргүй


-ҮЗВЭР, ТОГЛОЛТ-

У.ШЕКСПИР "РОМЕО ЖУЛЬЕТТА" СОНГОДОГ ЖҮЖИГ

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 01.27, 01.28-нд 17:00 цагаас
Зохион байгуулагч: Улсын Драмын Эрдмийн Театр
Тоглолтын төрөл: Жүжиг
Үргэлжлэх хугацаа: 180 минут
Насны ангилал: 12+
Тасалбарын үнэ: 30,000 ₮, 25,000 ₮, 20,000 ₮, 15,000 ₮, 10,000 ₮
Дэлгэрэнгүй:

  • Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • Ерөнхий зураач Б.Ариундэлгэр
  • Хөгжмийн зохиолч Б.Чинбат
  • Ассистент найруулагч Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин
  • Туслах найруулагч Э.Идэрболд
  • Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир

Дүрүүд:

  • Парис делла Скала - жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш
  • Никколо Монтекки - Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Амгаланбаатар
  • Антонио Капулетти - Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэг
  • Ромео Монтекки - жүжигчин Б.Шинэбаяр
  • Хатагтай Монтекки - жүжигчин Г.Номуун
  • Хатагтай Капулетти - жүжигчин Н.Баярмаа
  • Жульета Капулетти - жүжигчин Г.Номуун
  • Бартоломео II делла Скала - Ардын жүжигчин П.Цэрэндагва
  • Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү
  • Меркуцио Гуерцио - жүжигчин Э.Тодгэрэл
  • Бенволио - жүжигчин Б.Золжаргал
  • Тибальт Валенцио - жүжигчин Г.Алтангэрэл
  • Розалина - Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Одончимэг
  • Лоренцо - Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ
  • Өрлөг эх - Гавъяат жүжигчин Ж.Оюундарь
  • Эмийн санч - Гавъяат жүжигчин Б.Жаргалсайхан
  • Пьетро - жүжигчин А.Чингүн
  • Самсон - жүжигчин Ц.Төгсбилэгт
  • Грегори - жүжигчин А.Алтантөр
  • Бальтазар - жүжигчин О.Итгэл
  • Жовани - жүжигчин Э.Идэрболд

Энэ бол Верона хот. Энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж цусан өсөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Хорсол өвөрлөсөн хоёр гэр бүлийн хүүхдүүд болох Ромео, Жульетта хоёрын эмгэнэлт хайр шиг ийм гунигт түүх орчлон хорвоо дээр олон тохиохгүй биз ээ.
Эрх мэдэл, эд баялаг, нэр төрийн золиосонд ариун үнэнч хайрын гал дөл бөхсөн ч хүн төрөлхтний зүрх сэтгэлд мөнхийн гэрэлт бамбар болон ассаар үлжээ. Аврал зөвхөн ХАЙРАНД оршдог.

Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


-КИНО-

БУМЕРАНГ: АНТОЛОГИ УСК

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэгтэй агаар нэгэн адил бидний бодож, ярьж эсвэл хийсэн бүхэн эргэн ирдэг. Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй. Амьдралын хууль гэгддэг үйлийн үр сэдвээр зургаан найруулагч жанраа сугалан тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэг цогц бүтээл дор нэгдсэн билээ. Найруулагч Ч.Батбаяр /био/, Б.Ганболд /эротик/, Ч.Ганзориг /романс/, Ш.Доржсүрэн /комеди/, П.Дэлгэрбаяр /драм/, Б.Чингүүн /триллер/ нарын үйлийн үр сэдвээр хийсэн тус бүтээлээс та зургаан өөр мэдрэмжийг нэг дор авах болно.


ОРИЛООН

Аймшиг, адал явдал хосолсон энэхүү кино нь үзэгч таныг гурван өөр ертөнц, өнгө төрх, үйл явдал дунд аялуулах болно.


ФЕРДИНАНД

Фердинанд нэртэй бух байжээ. Тэр аварга том биетэй асар их хүчтэй боловч харагдаж байгаа шигээ аймшигтай амьтан биш, харин ч сайхан сэтгэлтэй, цэцгэнд дуртай, тулалдах дургүй. Гэвч нэгэн удаа түүнийг бухны тулаанд оруулахаар Мадрид хот руу авч явна.


ОНЬС ТАЙЛАГЧ 3: ҮХЭЛ АНАГААГЧ

Дүрэлз нэртэй шинэ үхлийн өвчнийг анагаах эмчилгээ олохоор эрэлд гарна.


INSIDIOUS: THE LAST KEY

Сэтгэлзүйн эмч Dr. Elise Rainier өөрийн гэртээ маш аймшигтай хий үзэгдэлтэй нүүр тулна.


"СОЛИОТ ЭХ"

1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.


PITCH PERFECT 3

Эргэн нийлсэн Бэллагийн эгч дүүсийн хоор нэгдэж дэлхийн аварга дээр ялах болно. Тэд хамгийн сүүлийн удаа энэ бүрэлдэхүүнээрээ USO-гийн тэмцээнд оролцох болно. Гэвч тэнд хөгжим болон хоолойг хослуулдаг хамтлагтай өрсөлдөх болно. Шинэ өрсөлдөөнд тэд бэлэн болов уу?


PADDINGTON 2

Паддингтон баавгай шинэ гэр бүл, олон найзуудтай болсон байлаа. Тэр өөрийн нагац эгчийнхээ 100 насны ойд тохирох сайхан бэлэг олсон боловч бэлгийг нь хэн нэгэн хулгайлна.


 JUMANJI: WELCOME TO THE JUNGLE

Ахлах сургуулийн 4 хүүхэд агуулахаас хуучин тоглоом олоод тоглоно. Гэтэл тэд сонгосон дүрдээ хувиран насанд хүрсэн хүмүүс болоод ширэнгэн ойд очсон байна.


-ХҮННҮ Энтертайнмент төв-

Энэ удаад YOLO.mn Хүннү Энтертайнмент төвийг онцоллоо. Та 8000₮-өөр өдөржин зугаатай байж чадна гээд бод доо. Өөрийн хүссэн киногоо сонгон үзэж, амтат ундаа бэлгэнд аван мөн мөсөн гулгуур, автомат тоглоом, зөөлөн тоглоомын төвөөс сонгон тоглох боломжийг ердөө л 8000₮-өөр авах боломжтой.

Энэ итгэмээргүй багцыг бидний сайн мэдэх Хүннү шоппинг моллын ХҮННҮ ЭНТЕРТЭЙНМЕНТ ТӨВ нь сурагчдын амралтанд зориулан гаргасан байна.  Өвлийн 8000 багц нь 1 сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ гэнэ. Бүгдээрээ улирлын амралтаараа ХҮЙТЭН ӨВЛИЙГ ХӨГЖИЛТЭЙ ӨНГӨРӨӨЦГӨӨЕ.

#Event #Weekend