YOLO Тойм: Энэ долоо хоногт юу болж өнгөрөв?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-05-06

Өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад энэ долоо хоногт нийтлэгдсэн мэдээ, нийтлэлийг тоймлон уншигчиддаа хүргэж байна.

ЯРИЛЦЛАГА

Г.Галбадрах: Би алт шиг үнэтэй цагаа хий хоосон өнгөрөөх дургүй

Монгол хүүхэд залуус маань хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй нь их болжээ. Тэдний нэг, бүтээлч нэгэн хүүг бид энэ удаагийн ярилцлагын зочноороо урилаа. Тэр бол өөрийн хүч хөдөлмөр, ур ухаанаа ашиглан өргөгч кран хийсэн, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 10в ангийн сурагч Г.Галбадрахтай сайтын өсвөрийн сэтгүүлч Б.Хишигжаргал ярилцлаа. 
YOLO: Хийж байгаа зүйл чинь бүтэлгүйтэх үе зөндөө л тулгарч байсан байх. Тэр үед яадаг вэ?
- Мэдээж бүтэлгүйтэж шантрах үе байдаг. Тэр болгонд өмнөө тавьсан зорилгоо заавал биелүүлэх ёстой гэж өөртөө сануулдаг. Миний ард итгэл хүлээлгэсэн олон хүмүүс бий шүү дээ. Гэр бүлийнхэн, хамаатнууд, багш нар минь намайг заавал амжилттай дуусгаасай гэж хүсдэг. Олон хүний итгэлийг авсан болохоор ойлгохгүй байсан ч ойлгохыг хичээдэг. Уйлж байсан ч үе байсан. Төмрөөр юм хийж байхад зүсч үзээгүй хуруу гэж байхгүй. (инээв) ...

Ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


ЧУХАЛ МЭДЭЭЛЛҮҮД

Оюутнууд ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ зээлээ авах боломжтой боллоо

Тус зээлийн нээлтийн ажиллагаа 04-р сарын 30-нд Багшийн хөгжлийн ордонд болж, боловсролын холбогдох албаныхан оролцлоо. 
Өмнө нь оюутнууд банкаар дамжин хамтран зээлдэгчтэй, барьцаатайгаар зээл авдаг байсан бол шинэ журмаар ЭЕШ-ын оноо 600, бакалаврын 2.8 голч дүнтэй бол  энэхүү зээлд хамрагдах боломжтой болж буй юм.
Оюутнуудад дараах шаардлагыг тавьж байгаа юм байна. 
●    Элсэгч нь ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх
●    Оюутан голч нь 2.8 ба түүнээс сайн байх
●    Магистрант, докторантын голч  3.2 ба түүнээс их байх
●    Улиралд 10 ба түүнээс дээш багц цаг судлах
●    Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн  суралцагч байх
●    Өдрийн ангийн суралцагч байх 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 


“ОРК” УСК энэ сард нээлтээ хийнэ

Орчин үеийн залуусын төлөөлөл болсон  "Mesmerism"-ийн  Д.Ганцогт, Э.Мөнх-эрдэнэ, оюутны байр ситком цувралын жүжигчин Г.Ганлхагва болон  Гремикс хэмээх нэрээр нь хүүхэд залуусын сайн мэдэх М.Ганбаяр нарын хамтран тоглосон инээдмийн, хайр дурлалын сэдэвт  "ОРК" уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийх гэж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай. 


Улсын шалгалтын хуваарьтайгаа танилцаарай

Улсын шалгалтад 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана. 

Уг шалгалт нь Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө болдог ба 12-р анги төгсөгчдийн хувьд Нийгмийн ухаан, Газарзүй, Физик, Биологи, Хими зэрэг хичээлээс сонголтоо хийнэ. Харин Монгол хэл, Математик, Гадаад хэлний шалгалтуудыг заавал өгнө.


МОНБУШО гэж юу вэ?

Монбушо гэдэг нь Монбукагакушо буюу Японы засгийн газрын тэтгэлэг гэсэн утгатай үг юм. Уг засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь олон улсад хамгийн нэр хүндтэй тэтгэлэг гэдгээрээ алдартай. Учир нь тэтгэлэгт тэнцэгсдийн бүхий л зардлыг тус улсаас даадаг. Үүнд, оюутны ирэх очих нислэгийн зардал, амьдрах орон байр, амьжиргааны зардал мөн сар бүр тэтгэмж олгодог аж.

Тэгвэл үүнд ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ талаар болон илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг ЭНД дарж аваарай. 


ЭНТЕРТАЙНМЕНТ

“13 REASONS WHY” киноны хоёрдугаар бүлэг гарахад бэлэн болжээ

“Netflix”-н албан ёсны цуврал болох “13 Reasons Why” буюу “Яагаад гэдгийн 13 шалтгаан” олон ангит киноны 1-р бүлэг өнгөрсөн онд гарч дууссан билээ. 5-р сарын 18-ны Баасан гарагт 2-р бүлгийн эхний анги “Netflix”-ээр цацагдахаар төлөвлөгджээ. Кинонд олон шинэ дүрүүд нэмэгдэж байгаа бөгөөд өмнөх гол дүрүүдээс хасагдсан хүн байхгүй аж.

Тус цувралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 


Селена Гомезийн шинэ "НАЙЗ ЗАЛУУ" хэн бэ?

Цахим ертөнцөөр Селена Гомезийг (Selena Gomez) шинэ найз залуутай болжээ гэх цуурхал гараад байгаа билээ. Учир нь Селена Гомез жүжигчин Тимоти Шалметтэй (Timothйe Chalamet) болзож байгаа зургууд цацагдсан бөгөөд тэдгээр зургуудаас болж дуучин Жастин Бибер (Justin Bieber) болон дуучин Викнд (Weeknd) нарын шүтэн бишрэгчид ихээхэн ундууцаад байгаа юм. 

Тимоти Шалмет нь “Call me by your name”  хэмээх кинонд гол дүр Элиогийн (Elio) дүрийг бүтээсэн ба уг киногоороо олонд танигдсан залуу жүжигчин юм. Гэвч тэдний үерхэж байгаа гэх цуурхал худал бөгөөд Селена болон Тимоти нар "A Rainy Day In New York"  хэмээн кинонд хамтдаа тоглож байгаа аж. Уг кино нь энэ ондоо багтаагаад дэлгэцнээ гарах юм.

Нийтлэлийн үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай. 


Хаврын СЭРҮҮН ӨДӨР ганцаар алхахдаа СОНСОХ ДУУНУУДААС сонирхоорой

Хавар хүмүүсийн сэтгэл гэгэлздэг хэмээн ярьдаг. Магадгүй бүх зүйл шинээр эхлэх гэж байгаа мэт мэдрэмж төрдөг эсвэл цаг агаарын байдлаас болдог байх. Тэгвэл энэхүү нөхцөл байдлыг дуу хөгжимтэй хослуулах боломжтой. Мэдээж дуу хөгжим гэдэг ямарч нөхцөлд ямар ч уур амьсгалын өөрчилж байдаг “шидэт” чадвартай. Нэгэн хэвийн өдрүүд өнгөрч чи утасныхаа PLAYLIST дэх мэддэг хэдэн дуунуудаа сонсон алхахаас залхаж байвал чамд хаврын сэрүүн өдөр ганцаараа алхахдаа сонсох 11 “дулаахан” дууг хүргэж байна. Чамд бас нэгэн өөр мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

11. LANA DEL REY - GET FREE

PLAYLIST-ийг ЭНД дарж сонирхоорой.  


СОНИН ХАЧИН

Та үүнийг мэдэх үү? №2

Дэлхий ертөнц гэдэг бол тэр чигээрээ нууц яг л оньсого мэт билээ.  Уншигч таныг доорх хачирхалтай баримтуудыг уншаад нэгэн шинэ мэдлэг олж авна гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


НҮБ-ын ХҮҮХДИЙН САНГИЙН ЭЛЧ АЛДАРТНУУД хэн хэн байдаг вэ?

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (UNICEF) нь дэлхийн өнцөг булан бүрт буй хүүхэд, багачуудын бүрэн, дүүрэн амьдрал, эрүүл аюулгүй орчин зэрэг бүхий л талаар тэдний төлөө ажиллаж, бодит үр дүнг үзүүдэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн элч алдартнуудаас дурдвал Дуучин Т.Ариунаа /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, Монгол улс/Кэти Перри /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, АНУ/Селена Гомез /НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, АНУ/ нар юм.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


“Чамд ямар мэргэжил тохирох вэ?” зурхайг ЭНД дарж уншаарай. 

ЗӨВЛӨГӨӨ

Өсвөрийн сэтгүүлч Э.Цовоогийн бэлтгэж буй ГОО САЙХНЫ цуврал зөвлөгөө нийтлэгдлээ. Зөвлөгөөг ЭНД дарж үзээрэй.


Чамайг илүү ухаантай болгох 8 хоббиг ЭНД дарж уншаарай.


Галзуу өвчтэй амьтнаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг ЭНД дарж уншаарай.


Шүд нь хүний гоо сайхны чухал зүйлсийн нэг билээ. Шүд цайруулах үр дүнтэй аргуудыг ЭНД, шүдний сойзоо хэрхэн арчилж, хэзээ солих ёстой талаар ЭНД дарж уншаарай.


Шалгалтын өмнөх сандралаа хэрхэн дарах талаар зөвлөгөөг ЭНД дарж уншаарай.


Хэн ч мэдэх боломжгүй нууц үгийг хэрхэн зохиох талаар ЭНД дарж уншаарай. 

#YOLOWeekly