“13 REASONS WHY” киноны хоёрдугаар бүлэг гарахад бэлэн болжээ


Э.Цовоо | YOLO.MN
2018-05-03

“Netflix”-н албан ёсны цуврал болох “13 Reasons Why” буюу “Яагаад гэдгийн 13 шалтгаан” олон ангит киноны 1-р бүлэг өнгөрсөн онд гарч дууссан билээ. 

Өсвөр насны хүүхдүүдийн дунд байдаг гадуурхалт, худал цуу яриа зэрэг нь хүний амьдралд хэрхэн нөлөөлж болдог талаар сургамжтайгаар өгүүлсэн уг киноны 1-р бүлэг маш их хандалтыг авч чадсан юм. Киноны 1-р бүлгийн төгсгөлийн анги үзэгчдэд олон асуултыг үлдээн дууссан ба уг киноны шүтэн бишрэгчид 2-р бүлгийг хоног тоолон хүлээн суугаа аж. 

Эцэст нь 5-р сарын 18-ны Баасан гарагт 2-р бүлгийн эхний анги “Netflix”-ээр цацагдахаар төлөвлөгджээ. Кинонд олон шинэ дүрүүд нэмэгдэж байгаа бөгөөд өмнөх гол дүрүүдээс хасагдсан хүн байхгүй аж. Кино багийн хамт олон 2-р бүлгийг 1-р бүлгээс илүү их хандалттай байна гэж найдаж байгаа бөгөөд тэд илүү шинэлэг санаа, үйл явдлуудыг тусгаж өгсөн гэжээ. Ингээд бид киногоо гарахыг л хүлээх үлдлээ.











#Netflix #13 Reasons Why #Movie