Селена Гомезийн шинэ "НАЙЗ ЗАЛУУ"


Э.Цовоо | YOLO.MN
2018-04-30

Цахим ертөнцөөр Селена Гомезийг (Selena Gomez) шинэ найз залуутай болжээ гэх цуурхал гараад байгаа билээ. Учир нь Селена Гомез жүжигчин Тимоти Шалметтэй (Timothйe Chalamet) болзож байгаа зургууд цацагдсан бөгөөд тэдгээр зургуудаас болж дуучин Жастин Бибер (Justin Bieber) болон дуучин Викнд (Weeknd) нарын шүтэн бишрэгчид ихээхэн ундууцаад байгаа юм. 

Тимоти Шалмет нь “Call me by your name”  хэмээх кинонд гол дүр Элиогийн (Elio) дүрийг бүтээсэн ба уг киногоороо олонд танигдсан залуу жүжигчин юм. 

Гэвч тэдний үерхэж байгаа гэх цуурхал худал бөгөөд Селена болон Тимоти нар "A Rainy Day In New York"  хэмээн кинонд хамтдаа тоглож байгаа аж. Уг кино нь энэ ондоо багтаагаад дэлгэцнээ гарах юм. Киноны хувьд нэгэн бүсгүй залуу хоёр Нью-Йорк хотод зугаалахаар ирэх боловч цаг агаарын таагүй байдлаас болоод саатна. Гэвч тэд хамтдаа гэнэтийн байдлаар маш том адал явдалтай учрах талаар өгүүлэх залуучуудад зориулсан инээдмийн романтик кино аж. 












#SelenaGomes #New #Boyfriend