
Ла Менса тэтгэлэгт хөтөлбөр нь 2026-2027 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод байрлах их, дээд сургуулиудад шинээр элсэн суралцах оюутнуудад зориулсан 4 жилийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг зарлаж байна.
Ла Менса тэтгэлэгт хөтөлбөр нь Зориг сан болон Швейцарын Холбооны Улсын La Mensa e il Gregge байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2007 оноос хойш хэрэгжиж буй урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөр юм. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд энэхүү хөтөлбөр нь санхүүгийн хүндрэлтэй боловч сурлага, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан олон арван залуусыг дэмжиж дээд боловсрол эзэмших боломжийг нь нээж ирсэн.
Хөтөлбөр нь Улаанбаатар хот болон баруус бүсийн тэрдундаа Баян-Өлгий аймгаас их, дээд сургуульд элсэн суралцах сурлагын амжилттай оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийг нь бүрэн хариуцдаг. Ингэснээр тэтгэлэг хүртэгчид санхүүгийн дарамтгүйгээр суралцахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх, ирээдүйн карьертаа бэлтгэх боломжийг бүрдүүлдэг.
Ла Менса тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн сургалтын төлбөрийг санхүүжүүлэхээс гадна ирээдүйн манлайлагчдыг төлөвшүүлэх, боловсролоор дамжуулан амьдралын боломжийг тэлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлдэг онцлогтой хөтөлбөр юм.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
Тавигдах шаардлага:
Өргөдөл хүлээн авах: Тавигдах шаардлагыг хангаж буй оюутнууд өргөдлийн маягтыг цахимаар бөглөж илгээх ба Зориг сангийн байранд биеэр ирэх шаардлагагүй болно. Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 8-р сарын 10-ны 23:59 минут
Хөтөлбөртэй холбоотой асуултуудаа Зориг сангийн албан ёсны сошиал хаягуудаар илгээнэ үү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!