"Орк” УСК энэ сард дэлгэцнээ гарч эхэлнэ


М.Сэндэнхорол | YOLO.MN
2018-05-02

Орчин үеийн залуусын төлөөлөл болсон  "Mesmerism"-ийн  Д.Ганцогт, Э.Мөнх-эрдэнэ, оюутны байр ситком цувралын жүжигчин Г.Ганлхагва болон  Гремикс хэмээх нэрээр нь хүүхэд залуусын сайн мэдэх М.Ганбаяр нарын хамтран тоглосон инээдмийн, хайр дурлалын сэдэвт  "ОРК" уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийх гэж байна. 

Тус киноны дуун дээр "Bronzehero" энтэртайнмент ажиллаж "The Compass" хамтлаг болон дуучин NMN  нар хамтран дуулсан юм. 

Товчхон үйл явдал:

Орон нутгаас ирээд удаагүй байгаа, хувь тавилангаар холбогдсон хоёр найз хотод их сургуульд орсноор киноны үйл явдал эхлэх ба бидний ярьж хэвшсэнээр хөдөөний, бүдүүлэг их хотын соёлгүй гэх буюу орк гэх нэр томъёог тэд харамгүй сонсоно. Тэд хотын соёлд уусан өөрчлөгдөх ба орчин үеийн залуусын амьдралын хэв маяг, залуусын хайр дурлалын  тухай гарах юм. Тэдний өөрчлөлт юунд хүргэх бол...?  

"ОРК" уран сайхны киноны албан ёсны трейлэр:

"ОРК" уран сайхны киноны дуу:

YOLO.mn өмнө нь "Mesmerism"-тэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

#Орк #МУСК #love #Movie