МОНБУШО гэж юу вэ?


Монбушо гэдэг нь Монбукагакушо буюу Японы засгийн газрын тэтгэлэг гэсэн утгатай үг юм. Уг засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь олон улсад хамгийн нэр хүндтэй тэтгэлэг гэдгээрээ алдартай. Учир нь тэтгэлэгт тэнцэгсдийн бүхий л зардлыг тус улсаас даадаг. Үүнд, оюутны ирэх очих нислэгийн зардал, амьдрах орон байр, амьжиргааны зардал мөн сар бүр тэтгэмж олгодог аж. 

Тэгвэл үүнд ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?

Монбушод дараах 5 төрлийн оюутан хамрагдаж болно.

1. Судлаач оюутан /Магистр, Докторын зэрэг авах боломжтой /
2. Их сургуулийн үндсэн оюутан /Их сургуульд 4 жил суралцаж, бакалаврын зэрэг авах боломжтой/
3. Техникийн коллежийн оюутан /Техникийн коллежийн сургуулийн 3-р курсээс элсэн орж 3 жил сурна/
4. Япон хэл, соёл судлаач оюутан /эрдмийн зэрэг авахгүй/
5. Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан /эрдмийн зэрэг авахгүй/

Судлаач оюутан, их сургуулийн оюутан болон техникийн коллежийн оюутны бүртгэл 5-р САРД шалгалт 6,7-р САРУУДАД явагддаг учраас бүртгэл энэ сарын эхний өдрөөс эхлэн боломж нээгдэж байна. Харин шалгалтын хувьд элсэн орох мэргэжлээс хамааран өөр өөр байдаг. 

Судлаач оюутан: Япон хэл, Англи хэл
Их сургуулийн үндсэн оюутан:
      Нийгмийн ухаан- Математик, Англи хэл, Япон хэл
      Байгалийн ухаан- Математик, Хими, Физик, Англи хэл, Япон хэл
Техникийн коллежийн оюутан: Математик, Хими, Физик, Англи хэл, Япон
Япон хэл, соёл судлаач оюутан: Япон хэл
Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан: Япон хэл, Англи хэл

Эхний шалгалт бичгийн шалгалт авах ба бичгийн шалгалтандаа тэнцсэн нь цааш дараагийн шалгалтаа өгөх эрхтэй болно эцэст нь ярилцлагын шалгалт. Их сургуулийн оюутнуудын хувьд япон хэлний шалгалт заавал хэлний мэдлэг шаардахгүй англи хэлээр өгч болно. Хэрэв япон хэлний N5 түвшинтэй байвал илүү давуу тал болно. Учир нь анхан шатны мэдлэг шаардсан зүйлээр л шалгалт авна. Өөрийн зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч л үр дүнг нь хардаг гэдэг шүүдээ. Тиймээс аль болох боломжийг олж харан хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой юмшүү. 

Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалыг ЭНДЭЭС татан авч ажиллаарай. 

Амжилт хүсье! wink

#Scholarship #Japan #Teenagers