Даланзадгад, Өмнөговь – “Оюу толгой” компани нь 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дунд сургуулийн хими, биологийн чиглэлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэгдэж буй 40 орчим ахлах ангийн сурагчдад Байгаль орчны мэргэжил тэр дундаа ойн инженер мэргэжлийг сурталчлах, түүнчлэн ОТ компанийн хэрэгжүүлж буй ойжуулалтын ажлыг танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Даланзадгад сумын 1-р сургуулийн 40 сурагч, 4 багш оролцсон бөгөөд байгаль орчны мэргэжлүүд, ойжуулалтын ажил, цаашлаад компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутнуудад боломж нэмэгдсэн талаарх мэдээллийг өглөө.

Өдөрлөгийн үеэр сурагчид болон багш нар Сэврэй, Даланзадгад суманд хэрэгжиж буй ойжуулалтын ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулга авч, ойн мэргэжлийн ирээдүй, бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар ойлголт авлаа.

Өдөрлөгийн хүрээнд “Оюу толгой” компани улсын хэмжээнд хэрэгжиж буй “100 сая мод” хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд энэ хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөнд “Ойжуулалт, үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газрын дэд бүтцэд хөрөнгө оруулах” чиглэлээр 17.5 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж, том болон жижиг мод үржүүлгийн газруудыг байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Говийн бүсэд Өмнөговь аймгийн хэд хэдэн суманд ойжуулалтын ажлууд эхэлж, бодит үр дүн гарчээ. Тухайлбал, 2024-2025 онд Сэврэй суманд жилд 500 мянган тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг байгуулж, сум дундын ойн ангид хүлээлгэн өгсөн байна. Энэхүү ажлын онцлог нь зөвхөн Мод үржүүлгийн газар байгуулаад орхих бус, үйл ажиллагаа нь жигдрэх хүртэл 2–3 жилийн менежментийн зардлыг шийдэж өгч байгаагаараа онцлог юм. Мөн бэлтгэсэн тарьц суулгацын 3–5 хувийг орон нутгийн ногоон байгууламжид үнэ төлбөргүй нийлүүлж, бодит хувь нэмэр оруулдаг.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!