
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) 2026 оны драфтад албан ёсоор нэрээ дэвшүүллээ. Драфтын ажиллагаа өнөөдөр болон маргааш АНУ-д болж байна.
Тэрбээр NCAA буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лигт дөрвөн жилийн турш тоглосон бөгөөд NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны монгол тамирчин.
Сүүлийн үед NBA-д Никола Иокич, Лука Дончич шиг өндөр атлаа тоглолтын найруулга хийдэг тоглогчид хараанд өртөж байна. Ш.Энхийн-Од 2.06 м өндөртэй ч холбогчийн үүрэг гүйцэтгэж, талбайн нэг талаас нөгөө рүү нь алсын дамжуулалт хаях, хамгаалагчдыг хуурах зэрэг ур чадваруудыг сайн эзэмшсэн.
Эдгээр нь түүний драфтад сонгогдох магадлалыг нэмэгдүүлж байгаа юм.
Драфтаас өмнө тэрбээр NBA-ийн багуудын урилгаар очиж, хаалттай бэлтгэлүүдэд оролцсон. Тэнд NBA-ийн дасгалжуулагчдын өмнө өөрийнхөө шидэлт, хамгаалалт, хурдыг шалгуулах боломж тохиосон.
Түүний аав Ц.Шаравжамц нь 2000-аад оны эхээр АНУ-ын алдарт "Harlem Globetrotters" багт тоглож байсан Монголын сагсан бөмбөгийн домог билээ.
Өнөөдөр хүү нь ийнхүү дэлхийн хүндтэй спортын тавцанд эх орныхоо нэрийг тамгалж, NBA-ийн драфтад нэрээ өгсөн анхны монгол тамирчин боллоо. Монголын спорт сонирхогчид түүхэн үйл явдлыг амьсгаа даран хүлээж байна.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II дамжааны оюутан О.Даваажаргал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!