ВИДЕО: Италийн циркээс зугтсан арслан хотын гудамжаар хэсүүчлэв


А.Номин | YOLO.MN
2023-11-13

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Италийн нэгэн циркээс арслан зугтсан хэрэг гарсан байна. Тус арсланг зугтсанаас таван цагийн дараа барьсан бөгөөд энэ хугацаанд хотын гудамжаар хэсүүчилсэн бичлэгийг нь иргэд хийж, цахим сүлжээнд байршуулжээ.

Арсланг циркээс гарсан даруйд хотын иргэдэд анхааруулга өгч, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн аж. Гэхдээ албаныхны мэдээлснээр уг амьтан иргэдэд ямар нэгэн гэмтэл, хохирол учруулаагүй аж. 

Зугтсан арсланг барихад Италийн цагдаагийн албаныхан болон циркийн ажилчид хамтран ажиллажээ.

Найман настай Кимба хэмээх тус арслан өмнө нь өөрийн дасаагүй орчинд хүмүүстэй таарахдаа тэдэн рүү дайрах гэх мэт ямар нэг аюултай үйлдэл хийж байгаагүй гэв.

Харин хүмүүсийн айж сандарсан үйлдлээс болоод арслан гэмтэх вий хэмээн эмээж байсан талаар арсланг хариуцсан циркийн ажилтан ярив.

Эх сурвалж: The Guardian

#мэдээ