BTS-ийн V анхны соло уран бүтээл болох 'Love Me Again' дуугаа цацлаа


YOLO.mn | YOLO.MN
2023-08-10

BTS-ийн  V  удахгүй гарах анхны бие даасан цомогтоо багтсан  "Love Me Again" дуугаа цацлаа. BigHit Music-ийн мэдээлснээр "Love Me Again" нь V-ийн мөрөөдлийн дуу хоолойг агуулсан RB жанрын дуу юм.  Клипийн зураг авалтыг Испанийн Майорка хотын агуйд хийжээ. Агуйн нууцлаг уур амьсгал, дуучны гүн хоолой, дур булаам хувцаслалт зэрэг нь төгс зохицож буйг шүтэн бишрэгчид нь онцолжээ.  V-н "Layover" нэртэй цомог есдүгээр сарын 8-нд албан ёсоор худалдаанд гарна.

Эх сурвалж: КoreanTimes

#мэдээ