Соёл Урлагийн Их Сургууль бакалаврын эчнээ ангидаа элсэлт авч байна


YOLO.mn | YOLO.MN
2023-10-18

Соёл урлагийн их сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөрийн элсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 13-аас 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд burtgel.mnuac.edu.mn хаягаар цахимаар бүртгэнэ.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Боловсролын зэргийн диплом, гэрчилгээ;
  • Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн батламж;
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Цахим үнэмлэхийн хуулбар;

/Бүрдүүлэх бичиг баримтын  хуулбарыг цахим бүртгэлийн системд зураг хэлбэрээр оруулах. Ур чадварын шалгалт өгөхөөр ирэхдээ эх хувиар нь авч ирнэ./

Бүртгэлийн хураамж:

  • Элсэлтийн бүртгэлийн хураамж  10,000 төгрөг, ур чадварын шалгалт авч элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 20,000 төгрөг байна. 
  • Бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө (Төрийн банк дахь СУИС-ийн 102900116104 тоот дансанд тушаах)
  • Бүртгүүлэгч нь нэг түүнээс дээш хөтөлбөрт бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө.

Элсэлтийн нэмэлт мэдээлэл:

Элсэлтийн журам, нэмэлт мэдээллийг www.mnuac.edu.mn болон burtgel.mnuac.edu.mn    цахим хуудаснаас авна уу.

Лавлах утасны дугаар: 77660011, 11-326129

 

#мэдээ