АНУ довтлогчийнхоо улаан хуудасны торгуулийг цуцлуулсан ч Бельгийг хожиж чадсангүй


А.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д Бельгийн шигшээ баг АНУ-ыг 4:1 гэсэн тооны харьцаагаар буулган авлаа.

АНУ-ын довтлогч Фоларин Балогун шөвгийн 32-т Босни ба Херцеговины эсрэг тоглохдоо улаан хуудас авч, Бельгийн эсрэг тоглолтдоо өнжих болоод байсан. 

Гэхдээ FIFA-аас энэ шийдвэрээ цуцлах шийдвэр гаргасан.

Үүнд нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нөлөөлсөн байж магадгүй гэсэн мэдээллийн дараа ихээхэн маргаан өрнөсөн юм. 

Маргаантай тоглолтын үр дүнд Бельгийн шигшээ илүү гэдгээ баталж, 4:1-ээр өрсөлдөгчөө буулган авсан.

Ингэснээр тэд шөвгийн 8-д Португалыг хожиж шалгарсан Испанийн эсрэг тоглохоор болж байна. 

#ДАШТ-2026 #хөлбөмбөг