Ахлах ангийнханы дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа


YSC | YOLO.MN
2023-03-20

Хэрэгжүүлэгч байгууллага: Монгол Экологи төв

Төслийн санал хүлээн авах хугацаа: 2023 оны гуравдугаар сарын 15-с дөрөвдүгээр сарын 15 

Монгол Экологи Төвөөс жил бүр уламжлал болгон Монгол орны өнцөг булан бүрт суугаа 9–12 дугаар ангийн сурагчдын дунд зохион явуулдаг “Teen Шийдэл” бичил төслийн уралдаанд өргөдөл хүлээн авч эхэллээ.

“Youth Sustainability Corps” (YSC) хөтөлбөрийн хүрээнд зохиодог тус уралдаан нь сурагчдын санал санаачлагыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэм ба байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилготой. Уралдаанд хамрагдсан сурагчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, суралцаж, хүрээллээ тэлэхээс гадна асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, төсөл санаачлан, хэрэгжүүлэх, илтгэх ур чадваруудад суралцана. 

Уралдаан нийт 6 үе шаттай ба төслийн санаагаа сургагч багш нар, менторуудын тусламжтай сайжруулж сүүлийн шатанд шалгарсан багууд шүүгчдэд төслийн саналаа танилцуулж, төслөө бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг авах боломжтой болох юм.

Оролцогчдод тавигдах шаардлага: 

  • Оролцогчид заавал баг бүрдүүлэн оролцох ба баг тус бүр 3-аас 6 гишүүнтэй байх;
  • Багийн гишүүд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн 9 – 12 дугаар ангийн суралцагчид, эсвэл МСҮТ-ийн оюутнууд байх
  • Нэг оролцогч зөвхөн нэг л багт харьяалагдах эрхтэй байна
  • Багийн гишүүд өөр анги, сургууль, аймгийн сурагчдаас бүрдэж болно 
  • Багийн гишүүд нэг гэр бүлийн ах, эгч дүүс байж болохгүй 
  • Багийн бүх гишүүн төсөл үргэлжлэх хугацаанд зохион байгуулагдах бүх арга хэмжээнд цахимаар болон биеэр оролцох боломжтой байх
  • 2022 оны “Teen Шийдэл” уралдааны шилдэг 10 багт шалгарч байсан багууд оролцох боломжгүй (Шилдэг 10 багийн аль нэг гишүүн өөр баг бүрдүүлэн, өөр төслийн санаагаар оролцож болно)

Төсөлд тавигдах шаардлага:

  • Төслийг 12 сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх (урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд 12 сарын дотор анхны үр дүн гарах боломжтой байх)
  • Төслийг хэрэгжүүлэх нийт төсөв 10 сая төгрөгөөс хэтрэхгүй байх 
  • Төсөл нь нийгэм ба байгаль орчинд тулгарч буй ямар нэг асуудлыг шийдвэрлэх зорилготой байх
  • Төслийн шийдвэрлэх гэж буй асуудал ба дэвшүүлж буй шийдэл нь дижитал орчинтой ямар нэг байдлаар холбогдсон байх 
  • Төсөл нь тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхтэй холбоотой, урт хугацаанд үйл ажиллагааны зардлаа нөхөх ашиг, орлого олдог байвал давуу тал болно

Уралдааны үе шатууд:

  1. III/15 - IV/15 - Багууд өргөдөлөө илгээнэ
  2. IV/15 - V/15 - Өргөдөл илгээсэн бүх баг цахимаар цуврал сургалтанд хамрагдана
  3. V/15 - VI/1 - Багууд сургалтаас олж авсан мэдлэг, чадвар дээрээ үндэслэн төслийн саналаа дахин сайжруулж, эцсийн байдлаар илгээнэ
  4. VI/1 - VI/15 - Төслийн саналуудад үнэлгээ хийж Шилдэг 10 багийг шалгаруулна
  5. VI/15 - X/1 - Шилдэг 10 баг хуваарилагдсан Менторуудтайгаа хамтран төслийн саналаа дахин сайжруулж, шүүгч нарт танилцуулахад бэлтгэнэ
  6. X сар - Шилдэг 10 баг шүүгч нарт төслийн санаагаа танилцуулж, сонгогдсон багууд төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг авна

Санхүүжилт авсан багууд 2024 онд багтаан төслөө бодит ажил хэрэг болгоно.

Уралдаанд өргөдөл илгээх:

Өргөдлийг зөвхөн дараах Jotform линк дэх маягтаар хүлээн авах ба цаасаар эсвэл имэйл, facebook зэрэг бусад сувгаар илгээсэн өргөдлүүдийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

ЛИНК - https://form.jotform.com/mongolec/teenshiidel202

 

#YSC