Дэвид Бекхэмийн хүү кпоп шинэ хамтлагийн гишүүн болох шалгаруулалтанд оролцжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-05-16

Энэ жил 13 настай Дэвид Бекхэмийн хүү Круз Бекхэм кпоп дуучин болохын тулд STARDIUM агентлагийн шинэ уран бүтээлч авах шалгаруулалтанд оролцсон байна.

Шинээр байгуулагдсан STARDIUM агентлаг нь дэлхий даяар "The Man" нэртэй шалгаруулалт явуулж, 10 авъяаслаг хүүхэд, залуусыг авахаар төлөвлөөд байгаа аж. Тэдний шинэ хамтлаг нь 5URPRISE –тай төстэй байх болно хэмээн мэдэгджээ.

Ийнхүү олон улсад зохион байгуулагдаж буй шалгаруулалтын тухайд STARDIUM: "Дэвид Бекхэмийн гурав дахь хүү Круз Бекхэм "The Man" шалгаруулалтанд оролцсон гэсэн яриа гарсан. Бид өгсөн материалыг нь шалгаж байгаа. Энэ удаагийн шалгаруулалт маань зөвхөн Өмнөд Солонгосчууд бус гадаадын олон хүмүүсийн дунд болж байна" гэжээ.

Круз Бекхэм  11 настайдаа анхны уран бүтээлээ гаргасан бөгөөд хэрэв уг шалгаруулалтанд тэнцвэл кпоп хамтлагийн гишүүн болох нь ээ smiley

Эх сурвалж: Naver 

 

#Stardium #Kpop #Singer