Гуравдугаар сарын ОНЦЛОХ монгол дуунууд


Хаврын улирал ирж буй болоод ч тэр үү, уран бүтээлчид олон шинэ дуунуудаараа бидний сонорыг мялааж байна. Ингээд YOLO.mn сайт уншигч та бүхэндээ өнгөрсөн гуравдугаар сард монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг хүргэж байна. 

1. VANDEBO - ZAMEN

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 16

Хандалт: 604K

Тайлбар: Энэхүү уран бүтээл нь өнгөрсөн сарын 30-нд нээлтээ хийсэн “БРАТАН” олон ангид киноны дуу юм. Тус кинонд Монголын ихэнх реппэрүүд дүр бүтээсэн гэдгээрээ онцлогтой.

“Мөнгө үрэх нь олохоосоо хэцүү
Мөнх амьдрах юм шиг угаасаа хэрсүү”

2. VANDEBO & ANIR - HARU HARU

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 23

Хандалт: 492K

Тайлбар: Vandebo хамтлаг залуу уран бүтээлч Аниртай хамтарсан хайрын тухай дуугаараа сонсогчдодоо бэлэг барьлаа.

“Чамаас шувуу болж нисээд
Салхи болж сүүлийн удаа үнсэнэ”

3. BABAR - JIMBIRGHINI FT DESANT & JASON

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 15

Хандалт: 491K

Тайлбар: “Toonot Records”-ын уран бүтээлч Babar-ын дуу хагас сарын хугацаанд чамгүй өндөр хандалт авчээ.

“Миний сэтгэл санаа тайван
Өглөө сүүтэй цайтай цуйван”

4. BIG GEE - BORN TO RAP FT DESANT & DJ ZAYA

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 13

Хандалт: 432K

Тайлбар: “Ганстерууд” киноны дуу олон зуун хүнд таалагдаж, энэ жагсаалтад багтлаа. Мөн энэхүү уран бүтээл нь реппэр Big Gee-ийн "Street Dreams" цомгийн дуу юм.

“Хэлэх үгээ даана хэрхэн туулсан зүйлээ заана
Хэний хэн болж хаанаас ирэв бүгд мэдэж байна”

5. SETO - HIPOPUN PROD BY KOXAA

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 13

Хандалт: 261K

Тайлбар: Та намуухан хэмнэл, хурц үг, шинэ мэдрэмжийг өгсөн дуу сонсохыг хүсэж байгаа бол энэ уран бүтээл танд яг тохирно.

“Яг тулбал цаанаа л эелдэг
Чамайг хараад хэвийн байсан элэг татаад эхэлдэг”

6. THUNDERZ - ОХИДЫГ БИТГИЙ УЙЛУУЛ

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 06

Хандалт: 227K

Тайлбар: Реппэр ThunderZ-ын өөрийн үзэл бодолд тулгуурлан бүтээж буй цуврал контентын шинэ дуу хит дууны жагсаалтад дахин багтсан юм. Энэ удаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдвээр дуулжээ.

“Охидыг битгий уйлуул
Орилтол нь битгий уурлуул”

7. AM-C - PERFECT BLUE

Цацагдсан огноо: Гуравдугаар сарын 28

Хандалт: 192K

Тайлбар: Яг л гунигт хайрын түүхийг өгүүлсэн богино хэмжээний кино үзсэн мэт. Энэ дууг анх сонсоход аз жаргал, хайр, гуниг, гутралыг мэдэрч билээ. Харин танд юу мэдрэгдэж байна?

“Элдвийн бүхнийг хэрэглэсэн ч
Зүрхний гүнээс нэрийг чинь дуудна”

#Дуу хөгжим #Гуравдугаар сар #Онцлох дуу