HBO-ийн The Idol цуврал Euphoria-ийн харгис хувилбар болох уу?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-03-09

Сүүлийн хэдэн сарын турш хүлээлтэд байсан The Idol цувралыг үзэгчид “Euphoria” киноны харгис, бараан хувилбар болно хэмээн таамаглаж байна. 

Тус цуврал энэ оны зургаадугаар сард нээлтээ хийнэ хэмээн зарласан ч гурван teaser, trailer нь олон нийтийн сүлжээнээс устсан юм. Кино продакшны зүгээс Rolling Stone-д өгсөн ярилцлагадаа “Цувралыг хэзээ цацах, эцсийн хувилбар ямар байх нь огт тодорхойгүй байна. Дахин зураг авалт, зохиол зэрэгт саатал учирч, хүндрэлтэй байгаа” хэмээн хэлжээ. 

Тодруулбал уг цувралын продюсерүүд The Weeknd, Lily-Rose Deep нарын хэсгийг хэтэрхий ёс бус хэмээн үзэж кино зохиолыг ахин бичихийг Sam Levinson буюу Euphoria цувралын зохиолчид үүрэг болгожээ.

Эх сурвалж: rollingstone.com

#Кино урлаг