AMERICAN MUSIC AWARDS-ийн тайзан дээр АНХ УДАА К-ПОП ХАМТЛАГ гарна


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-11-14

Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг болох American Music Awards-ийн (Америкийн Хөгжмийн Шагнал гардуулах ёслолын) тайзан дээр анх удаагаа К-поп хамтлаг урлагийн үзүүлбэр толилуулахаар болжээ.

Энэ жилийн American Music Awards 11-р сарын 19-нд, Америкийн цагаар оройн 20:00 цагт, ABC телевизээр шууд дамжуулагдах гэнэ.

Өнгөрсөн жилийн Billboard Music Awards-д алдарт дуучин Жастин Бибэрийн 6 жил тасралтгүй авсан Top Social Artist шагналын эзэн болж маш олон хүний анхаарлыг татаад байсан BTS  буюу "Бантан Сунёндан" хамтлаг энэ жилийн AMA-гийн тайзнаа DNA дуугаараа үзүүлбэр үзүүлэхээр болсон байна.

Өмнө нь 2012 онд мөн Өмнөд Солонгосын уран бүтээлч PSY, MC HAMMER-тай хамтран AMA-ийн тайзан дээр Gangnam Style дуугаараа үзүүлбэр үзүүлж байсан  бөгөөд  дуучин PSY өөрийн албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулан BTS хамтлагт баяр хүргэж, мөн бахархаж буйгаа илэрхийлжээ.

Мөн өнгөрсөн жилүүдийн American Music Awards-ийн тайзан дээр Жастин Бибэр (Justin Bieber), Лэди Гага (Lady Gaga), Жон Лэжэнд ( John Legend), Бруно Марс (Bruno Mars), Дэ-Вийкнд (The Weeknd), Ники Минаж (Nicki Minaj), Мароон-5 (Maroon-5) гэх мэт уран бүтээлчид үзүүлбэр үзүүлж байжээ. Энэ жил Диана Росс (Diana Ross), Кристина Агуэлера (Christina Aguilera), Селена Гомез (Selena Gomez) болон BTS гэх уран бүтээлчид үзүүлбэр үзүүлэх юм.

Энэ талаар BTS хамтлагийн харьяалагддаг BIGHIT энтертаймэнтаас "АНУ дахь хамтран ажиллагсад маань бидэнд маш олон боломжуудыг нээж өгч, бид хамтдаа түүхийг бүтээлцэж байна. Бид шүтэн бишрэгчиддээ, A.R.M.Y-нартаа (тэдний албан ёсны фендом)  мөн анх удаа АНУ-ын томоохон телевизээр шууд DNA дуугаа хүргэх гэж буйдаа маш их сэтгэл хөдөлж байна" гэх мэдэгдэл хийжээ.

Мөн Billboard.com сайт энэхүү үйл явдлын тухай "Өмнөд Солонгосын супер одод АМА-н тайзнаа анх удаа" гэж мэдээллэсэн бөгөөд дэлхийн олон орны энтертаймэнт сайт, мэдээллийн хэрэгслээр тэдний тухай мэдээллэж, анхаарал хандуулж байгаа юм.

АМА 2017 тухай илүү дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.

PSY-ийн BTS-д зориулан бичсэн инстаграм постыг энд дарж үзээрэй.

Эх сурвалж: http://www.billboard.com/

#AMERICANMUSICAWARDS #First #Kpop