ОХИДЫН ШИГШЭЭ баг анхны ЯЛАЛТАА байгууллаа


Үжин | YOLO.MN
2017-04-20

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын охидын шигшээ баг хоёр хоногийн өмнө Азийн тэмцээнээс анхны оноогоо авсан бол өнөөдөр анхны ялалтаа байгууллаа.

Тэд хаалгандаа гоол алдалгүй Хойд Марианы Арлуудыг буулган авснаар анхны ялалт байгуулахдаа хаалгаа хуурай манасан гэсэн амжилтын эзэд боллоо.

Манай багийн довтолгооны шугамын гол хүн Э.Энхмаргад гоолын салхийг хагалж, баг тамирчдаа сэргээлээ. Харин удаах гоолыг тав дугаартай өвийн хамгаалагч Ван Лора өрсөлдөгчийнхөө хаалганд оруулав.

Япон мэргэжилтэн Ики Ёожүгээр удирдуулсан охидын шигшээ баг байгуулагдаад ганцхан жил болж байгаа ч Азийн тавцанд өөрсдийгөө таниулж чадлаа.

Энэ тэмцээн нь Монголын охидын шигшээ багийн оролцсон Азийн хамгийн том тэмцээн тул манай шигшээ баг анхны гэсэн тодотголтой түүхэн үйл явдлуудаар дүүрэн байна.