НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороонд ГИШҮҮН ШАЛГАРУУЛАН АВЧ БАЙНА


О.Номуншүр | YOLO.MN
2019-01-21

Монголын мянга, мянган залуусыг төлөөлж, дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй 16-24 насны залуусыг НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороонд гишүүнээр сонгон шалгаруулж байгаа ажээ.  

Бүрдүүлэх материал:

  1. Цахим өргөдлийн маягтын холбоос: https://form.jotform.me/90161067668461
  2. CV /англиар илгээж болно/
  3. Төлөөлж буй сайн дурын байгууллагын тодорхойлолт
  4. Төлөөлж буй байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл (2 хуудаснаас хэтрэхгүй байх)
  5. Тодорхойлох захидал /1-2 хүний/
  6. Өөрийгөө танилцуулсан болон НҮБЗЗХ-нд орох хүсэлтэй байгааг илэрхийлсэн 2 минутад багтсан бичлэг

Сонгон шалгаруулалт гурван үе шаттай явагдана. Үүнд:

  • Нэгдүгээр шат: Цахим өргөдөл илгээнэ  
  • Хоёрдугаар шат: Ур чадвар сорих шалгалт авна.
  • Гуравдугаар шат: Ярилцлагад орно.

Цахим өргөдлийн маягтыг 2019 оны хоёрдугаар сарын 7-ны 17 цаг хүртэл хүлээн авах бөгөөд маягтыг дутуу бөглөсөн болон хугацаандаа ирээгүй тохиолдолд хүчингүйд тооцох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын цагаар 9435-4963, 9972-0126 утсаар лавлаарай.  

#Volunteer #ЗалуучуудынЗөвлөлдөхХороо