Дуг хийхийн ач тус


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-02-10

Өдрийн цагаар дуг хийх нь эрүүл мэнд, ажлын үр бүтээмжид сайнаар нөлөөлдөг болохыг олон судалгаагаар батлажээ. Өдрийн нойр шөнийн нойрыг нөхдөггүй гэлцэх хэр нь яагаад өдөр дуг хийх ач тустай гэдэг вэ гэж үү? 

Тэгвэл өдрийн цагаар түр хугацаанд унтахын давуу талуудыг хүргэж байна.

Стрессийг бууруулна

Унтсанаар хүний тархи болон бие тайвширдаг ба энэ нь стрессийг бууруулах, сэтгэл санааг дээшлүүлэх ач тустай. 

Зүрхэнд сайнаар нөлөөлнө

Өдөр унтах нь цусны даралтыг бууруулаад ч зогсохгүй зүрхний шигдээс болон бусад эмгэг тусах магадлалыг бууруулдаг байна. 

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ

Өдрийн хоолоо идсэний дараа нойр хүрээд байдаг хүн бол чи ганцаараа биш шүү. Хорьхон минутын нойр авах нь нүд анилдахыг болиулж, тархийг сэргэг, биеийг эрч хүчтэй байхад тусална. Суут эрдэмтэн Альберт Эйнштэйн ч өдөр унтдаг байсан байна. Мөн Google компани ажилчдаа илүү үр бүтээмжтэй байлгахын тулд өдөр дуг хийх цаг гаргаж өгжээ. 

Ядарсан эсвэл нойр хүрээд байгаа үедээ кофе уудаг юм биш биз. Тэгвэл дуг хийх нь эрч хүчээ хадгалахад кофеноос хамаагүй илүү үр дүнтэй бөгөөд эрүүл арга юм шүү.

Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Нойр нь хүний санах ойд томоохон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд  таныг төвлөрөх болон шинэ зүйл сурахад тусална. Мөн шинэ санаа олох, илүү бүтээлч байхад тустай. Цэцэрлэгт хүүхдүүд өдөр унтдаг нь зүгээр ч нэг зүйл биш юм. Тухайн насанд нойр авах нь сурч боловсроход чухал үүрэг гүйцэтгэдэг болоод л тэр.       

                                                                           

Арьс

Унтаж байхад арьсны эсүүд нөхөн төлждөг бөгөөд илүү эрүүл арьстай байхад тусална. 

Хэр удаан дуг хийх ёстой вэ? 

Чанартай дуг хийхийн тулд 20-30 минут дугхийх нь тохиромжтой гэж үздэг. Учир нь үүнээс бага байвал сайн амарж чадахгүй бөгөөд эсрэгээрээ хэтэрхий удаан унтвал тархи гүн нойронд автаж улмаар сэрсний дараа бүр илүү нозоорох, ядарсан мэдрэмж авахад хүргэдэг. Тиймээс сэрүүлэг тавихаа битгий мартаарай. 

Хэзээ дуг хийх вэ?

Хүний тархи өдрийн 1-4 цагийн хооронд хамгийн идэвхгүй болдог. Тэгвэл 1-3 цагийн хооронд дуг хийх нь үр дүнтэй байх нь. Мөн хэтэрхий орой унтах нь таны шөнийн нойронд нөлөөлдөг учраас бль болох эрт дуг хийхийг зөвлөж байна. 

Эх сурвалж:Sleepopolis

 

#Зөвлөгөө