Европын Холбооны Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус дадлагын хөтөлбөрөө зарлалаа


Сондор | YOLO.MN
2024-01-08

Европын Холбооны Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпусаас 2024 оны турш үргэлжлэх дадлагын хөтөлбөр зарлалаа. 15-20 насны ЕБС-ийн сурагч, жилийн завсарлага авсан оюутан, сурагчдад нээлттэй юм.  

https://form.jotform.com/mongolec/YSC-Internship-Program  

Оролцогчдод тавигдах шаардлага:  

  • 15-20 насны ЕБС-ийн сурагч, жилийн завсарлага авч буй сурагч, оюутан 
  • 2024 оны аль нэг сард нь 1 сарын хугацаанд дадлага хийх боломжтой 
  • Өөрийгөө хөгжүүлж шинэ зүйл сурахыг зорьдог 
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх  
  • Тодорхой сэдвээр судалгаа хийх чадвартай  
  • Байгаль орчны талаар судалдаг, сонирхдог
  •   Хариуцлагатай, нямбай  

Бүртгэл хаагдах хугацаа: 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр 

 

#мэдээ