Андройд шинэ логотой болж дараагийн хувилбараа “Android 10” гэж нэрлэв


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-08-26

Гүүгл Андройд үйлдлийн системийнхээ дараагийн хувилбар болох Android Q-г Андройд 10 гэж нэрлэхээр болсноо мэдэгджээ. Өдгөө дэлхий дахинаа нийт 2.5 тэрбум төхөөрөмжид ашиглагдаж буй Андройд үйлдлийн системийн өмнөх бүх хувилбарууд нь ямар нэг амттаны нэрний эхний үсгээр нэрлэгдэж байсан бол энэ удаа зөвхөн тоогоор илэрхийлсэн нь онцлууштай байна.  

Үүний тухайд Гүүгл “Бид цаашид Андройдын хувилбаруудыг нэрлэх арга замаа өөрчилж байна. Учир нь Андройдын өмнөх нэрнүүдийг соёлын ялгаагаас болоод дэлхий тэр аяараа ойлгохгүй байгааг олон тооны санал шүүмжүүд харууллаа” гэжээ.

Жишээлбэл Андройдын өмнөх хувилбаруудын нэр болох амттаны нэршлүүд нь зарим оронд танигдаагүй байдаг аж.

Андройд үйлдлийн системийн бүх нэршлүүд он цагийн дарааллаар:

Android 1.0 (2008) - No Version Name
Android 1.1 2009) - Petit Four
Android 1.5 (2009) - Cupcake
Android 1.6 (2009) - Donut
Android 2.0 - 2.1 (2009) - Eclair
Android 2.2 - 2.2.3 (2010) - Froyo
Android 2.3 - 2.3.7 (2010) - Gingerbread
Android 3.0 - 3.2.6 (2011) - Honeycomb
Android 4.0 - 4.0.4 (2011) - Ice Cream Sandwich
Android 4.1 - 4.3.1 (2012) - Jelly Bean
Android 4.4 - 4.4.4 (2013) - KitKat
Android 5.0 - 5.1.1 (2014) - Lollipop
Android 6.0 - 6.0.1 (2015) - Marshmallow
Android 7.0 - 7.1.2 (2016) - Nougat
Android 8.0 - 8.1 (2017) - Oreo
Android 9.0 (2018) - Pie
Android 10 (2019) - Android 10

Нэр өгөх арга барилаа сольсноос гадна Гүүгл Андройд үйлдлийн системийнхээ логог өөрчилж үүнийгээ дараагийн түвшний хувьсал хэмээн нэрлэжээ. Дараах бичлэгээс дэлгэрэнгүйг үзээрэй.

#Technology