Avatar киноны дараагийн ангид Charlie Chaplin-ний ач охин тоглоно


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-27

Алдарт жүжигчин Charlie Chaplin-ний ач охин Oona Chaplin  “Avatar ” киноны гуравдугаар ангид тоглох талаар киноны продюсер  Jon Landau  хэлжээ. Oona Chaplin уг киноны Наʼви омгийн ахлагч Варангийн дүрд тоглохоор болсон байна. 

Oona Chaplin 1986 онд Испанийн Мадридад төрсөн. Тэрбээр 14 настайгаасаа хойш дэлгэцийн бүтээлд дүр бүтээж эхлэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Их Британийн ITV, BBC, Америкийн HBO компанийн хэд хэдэн кинонд тогложээ.  

Avatar  киноны  хоёрдугаар ангид ойд болон усанд амьдардаг хоёр өөр Нави овгийнхны талаар өгүүлдэг.  Хоёр овог аль аль нь амар амгалан амьдрах бөгөөд хүн төрөлхтөн газар нутгийг нь булаан авахаар хүчирхийлэх үед газар нутаг, үр хүүхдүүдээ хамгаалан тэмцэх болно. Тэгвэл 3 дугаар ангид танилцуулах Нави овгийнхон нь огт эсрэгээрээ хорон санаат талынхан байх гэнэ.

Эхний хоёр ангид Нави овгийнхон хүн төрөлхтний эсрэг тэмцдэг бол дараагийн ангид Навичууд өөр хоорондоо дайтаж магадгүй байна."Variery"-ийн мэдээлснээр, "Avatar"-ийн шинэ анги 2024 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх юм. 

Эх сурвалж: joblo.com

#Кино урлаг