Санаа авч болохуйц Женнигийн өвлийн хувцаслалтууд


Б.Дариа | YOLO.MN
2022-11-17

Өвөл айсуй. Даарахгүй, дулаахан хэр нь загварлаг хувцас авахаар зэхэж байна уу? 

Саяхан интернэтэд нэгэн нетизэн/интернэт хэрэглэгч/ "Женнигийн өвлийн хувцасны цуглуулга" гэсэн гарчигтай нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэлд нетизэн BLACKPINK хамтлагийн Женнигийн гадуур, өдөр тутамдаа өмсдөг өвлийн, дулаахан хувцасны хэд хэдэн загварыг оруулсан байна. Хээтэй ороолт, пальто, дулаахан хэр нь загварлаг зүйлсээр багцалсан Женни өвлийн хувцаснуудаараа биед эвтэйхэн, загварлаг төрхийг харуулжээ.  Ингээд кпоп-ийн хамгийн загварлаг айдолуудын нэг BLACKPINK хамтлагийн гишүүн Женнигийн өвлийн загварлаг хувцаснуудын жишээнээс хүргэж байна.

Нетизенүүдийн зарим сэтгэгдлээс:

"Дараа нь энэ зургуудаа гүйлгэж үзээд л... Гоё байна байх даа."

"Тэр үнэхээр хөөрхөн... атаархмаар юм."

"Үнэхээр сэтгэл татам юм. Тэр од болохоор төрсөн бололтой."

"Тэр бол дийлдэшгүй хана"

"Бүгд эвтэйхэн харагдаж байна. Цогц хөөрхөн"

"Энэ загваруудыг амилуулж байгаа зүйл нь түүний царай. Тийм биш гэж үү?"

"Женни үнэхээр хөөрхөн юм."

"Тэр Жэнни болохоор бүгд зохиж байна."

"Тэр үнэхээр гоё хувцасладаг."

"Түүний царай гайхалтай ч, би загварын мэдрэмжинд нь атаархаж байна."

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай